Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар хуралдааны хүрээнд болж буй Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт “Кемпински” зочид буудалд үргэлжилж байгаа юм. Чуулганд оролцогчид эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцооны асуудлаар түлхүү ярилцаж буй аж. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мария Лэснэр гэхэд парламентад эмэгтэйчүүдийн оролцоо 50 хувь байх ёстойг сануулсан бөгөөд Шведэд л гэхэд 40 хувь байдаг нь хангалтгүй гэж үздэг талаар дурьдсан байна.
Энэ нь манай улсын улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо ямар хангалтгүй гэдгийг сануулсан хэрэг юм. Эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр тус чуулга уулзалтад оролцогч орон орны төлөөлөгч эмэгтэйүүд ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшихээр яригдаж буй УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд баяр хүргэж, амжилт хүсчээ.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 5 )
хүмүүс доог хийгэд шивэр авир гээд л бсан даа. наанаа яахав гадны хүмүүсийн дэргэд...
ooriigoo bichuulehee boliochee xap avgai minee
дэмжинээ
За даа энэ ч арай л юу бол..............
za boli mun chi ikh gordichikhson yum be