Онлайн Парламентийн санал хураалт эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 27

Online PR agency, zindaa.mn сайт хамтран онланй парламент төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Нэг сая гаруй интернэт хэрэглэгчдийн нийгмийн шаардлагаар Онлайн Парламентийг  байгуулах гэж байгаа билээ.

 Онлайн Парламент  байгуулагдсанаар таны дуу хоолой цуурай мэт замхардаг байсан явдал зогсч, бодит ажил болж таны амьралд үр дүн дагуулах боломж нээгдэж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн Онлайн парламентийн 33 тойрогт нийт  33 төлөөлөгчөө сонгох санал хураалт эхэлж байна.

Интернэт хэрэглэгч та Онлайн парламентийн төлөөлөгчдийг сонгосноор цахим ертөнцөөр дамжуулан төр засагтаа дуу хоолойгоо хүргэж, эрх ашгаа хамгаалуулж, үзэл бодлоо илэрхийлэх эрх нээгдэх  юм.

 Онлайн парламентад нийт 624 төлөөлөгч нэр дэвшиж байгаа бөгөөд эдгээрээс 528 эрэгтэй 96 эмэгтэй нэр дэвшээд байна.  Эдгээрээс 33 төлөөлөгчийг уншигч та сонгох юм.   Уншигч та энд дарж санал хураалтанд идэвхтэй оролцоорой.

Top