Шадар сайд Д.Тэрбишдагва Литва улсын Гадаад хэргийн сайдтай уулзлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 28

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцож буй Литва улсын Гадаад хэргийн сайд Л.А.Линкевичюсыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва хүлээн авч уулзлаа.

Монгол, Литва улс олон жилийн уламжлалт, найрсаг харилцаатай бөгөөд ардчилал, зах зээл чөлөөт нийгмийг  сонгож хамтдаа хүнд хэцүү үеийг амжилттай даван туулсныг  Шадар сайд уулзалтын эхэнд онцлон хэлсэн юм. Мөн Европын холбоо, түүний дотор Литва улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь манай гадаад бодлогын чухал зорилтын нэг үздэг учраас хоёр талын харилцааг идэвхжүүлж ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлага байгааг мэдэгдсэн.

Литва улсын Гадаад хэргийн сайд Л.А. Линкевичюс Шадар сайдыг хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийлээд, Европын холбоог даргалж ажиллах болсноо энэ үеэр дуулгасан юм. Мөн мөнхийн хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-тай Монгол Улс ямар түвшинд хамтран ажиллаж байгааг сонирхож байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top