2011 оны Нобелийн Энх тайвны шагналт, хатагтай Таваккол Карман энэ сарын 27-29-нд Улаанбаатар хотноо болж буй Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хуралд оролцохоор өнөөдөр манай улсад ирлээ.
Түүнийг “Чингис хаан” нисэх буудалд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар авлаа.
Таваккол Карманд Йемений эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, энх тайвныг тогтоох үйл хэрэгт оролцох эрхийн төлөө хийсэн тэмцлийг нь үнэлэн Нобелийн Энх тайвны шагналыг хүртээсэн юм.
Тэрбээр Нобелийн Энх тайвны шагналыг гардсан анхны Йемен иргэн, анхны араб, хоёр дахь лалын шашинтай эмэгтэй юм. Хатагтай Карман мөн 32 насандаа энэхүү шагналыг гардсан нь хамгийн залуу Нобелийн Энх тайвны шагналтан болсон билээ.
Хүний эрхийн төлөө идэвхитэй тэмцэгч, сэтгүүлч, улстөрч тэрбээр маргааш УИХ-ын дарга З.Энхболдод бараалхана
Сэтгэгдэл ( 0 )