Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурлын үеэр дэлхийн 13 орны төлөөлөгчидтэй Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва уулзалт хийгээд байна.
Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жаквэс Де Ваттевиллийг Шадар сайд өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ирэх жил Монгол улс, Швейцарийн Холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй нь манай хоёр орны найрсаг харилцаа олон жилийн уламжлалтайг илтгэж байгааг онцлоод тус улсын Хөгжлийн хамтын ажиллагааны шугамаар манай улсад хэрэгжүүлж буй хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг хэд хэдэн төслүүд нь амжилттай хэрэгжиж бодит үр дүнгээ өгч байгаад талархалаа илэрхийллээ. Уулзалтын үеэр ноён Элчид сайд хүний наймааны асуудлаар хамтарч ажиллах саналыг Монгол Улсаас гаргасныг дэмжиж ажиллах болсноо мэдэгдсэн.
Мөн энэ өдөр хуралд хуралд оролцож буй Олон улсын Энх тайвны хүрээлэнгийн ерөнхийлөгч Терже Род Ларсенг хүлээн авч уулзсан. Энэхүү хүрээлэн нь бие даасан ашгийн бус судалгааны хүрээлэн бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй асуудлууд, гарч болзошгүй сорилт хямралаас урьдчилан сэргийлэх, тулгарч буй сорилтыг шийдвэрлэх талаар улс орнуудад бодлогын зөвлөмж дэмжлэг өгдөг байна.
Үүний дараагаар Чех улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Гадаад Хэргийн сайд Карел Шварценбергтэй уулзалт хийсэн юм. Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Европийн холбоо түүний дотор Чех улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь манай гадаад бодлогын чухал зорилтын нэг юм. Тиймээс хоёр талын найрсаг хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх, зогсонги байдалд хүрээд байсан худалдаа эдийн засгийн харилцаа сэргэх хандлага гарч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид чанартай бүтээгдэхүүн, үр ашигтай үйлдвэрлэл явуулахад дэмжиж ажилллана гэлээ.
Чех улс нь манай улстай уул уурхай, эрүүл мэнд, боловсруулах үйлдвэрлэл, гидерлогийн чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтээ байгаагаа илэрхийлээд , Монгол Улс нь усны нөөцөө хамгаалахгүй бол гүний усанд аюул нүүрлэж болзошгүйг уулзалтын төгсгөлд ноён Тэргүүн Шадар сайд санууллаа
Сэтгэгдэл ( 1 )
Mongold Sweizariin elchin baidag umuu? todorhoi medeh hyn baina uu? elchingui beejingees l vis avdag shdee.