Нобелийн энх тайвны төлөөх шагналт, Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч хатагтай Ан Сан Су Чи “Дүр исгэсэн ардчилал дарангуйллаас илүү хортой. Нийгмийн гажуудлыг засахгүй байх шалтаг болдог” гэж хэлсэн түүний үнэн боловч гашуун үг олон хүмүүсийг ичээгээд авчээ. Тэрээр өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт иргэдэд лекц тавих үеэрээ ийнхүү хэлсэн юм.
Жирийн нэгэн иргэдийн шударга ёс, ардчиллалын төлөө тэмцэгч бүсгүйн хатуу үг, царайлаг төрсөн Йинглак Чинаватын хажууд хөл алдан гүйсэн эрхэмүүдийг нэг сайн хэлээд авсан гэмээр.
Монгол улс цөөн хэдэн хүн амтай, баялагтай мөртлөө, том дуугарч бүхнийг хийнэ хэмээн бардамнаж чаддаг улс төрчид, бизнесийн бүлэглэлүүд иргэдээ юунд ингэж ядуу амьдруулаад байна вэ? Магадгүй энэ зүгээр л “Дүр эсгэсэн Ардчилал”-д монголчууд 23 жил юунд хуурагдаж байна гэдэг нь “Улс төрийн Гиннесийн ном” гэж зүйл байдаг бол орж магадгүй юм.
Жинхэнэ шударга ёс, ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Сү Чи Монголын “ардчилагч нар” гэдэг этгээдүүдэд хандаж хэлсэн үгнүүд тэднийг хэн бэ гэдгийг жихэнэ ёсоор харуулаад авсан. Тэдний багийг хуулан хаяж, таниулан ил гарган илчилсэн Ан Сан Сү Чи Монголын эгэл иргэдийн баатар болж эх орон руугаа хүлгийн жолоо залсан юм.
Сэтгэгдэл ( 3 )
Shudragag dur esgesen setguulch gej ene setguulchiig heleh baih.
gej baih um aa
MAHN tailbar l baina