Онлайн парламентын анхны хуралдааныг “Ийгл” телевиз шууд дамжуулж байна. 33 тойрогт 599 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 33 төлөөлөгч сонгогдож, ийнхүү ажилдаа ороод байна. Сонгогдсон төлөөллүүдийг албан ёсоор танилцуулсантай холбоотойгоор нийтийн зүгээс ч санаа оноогоо хэлж байгаа юм. Ер нь бол нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрмэлзэл дүүрэн шижигнэсэн төлөөллүүдээс бүрдсэн парламент байна гэж харж буй иргэд олон байгааг тодотгоё. Онлайн парламент нь улстөрийн нам хүчний бус иргэд нийтийн эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьсан бодлоготой гэдгийг ч санаачлан зохион байгуулагчид нь хэлж байгаа. Төлөөлөгчдийн заримынх нь нэрсийг дурдвал Олимпийн аварга Н.Түвшинбаяр Булган аймгийн Онлайн төлөөлөгчөөр сонгогдоод байгаа бол МАН-ын Ж.Амарсанаа, BTV телевизийн захирал Г.Баянжаргал, “Номин талст” хамтлагийн дуучин Д.Хаянхярваа гээд олны танил хүмүүс нутаг нутгийнхаа онлайн төлөөлөгчөөр сонгогдоод байна.
Сэтгэгдэл ( 5 )
бас л дарга нар ер нь төрөхдөө л дарга болж төрдөг юм уу хаашаа юм
hooe za bolij uz.manai uls parliament iin gishuun oron boloh geegui yum bol.hun bolgon neg alban tushaald ochikh sonirkholtoi baih yumaa.yarih am ihdeed ireheer hiih hun olddoggui yum.ta nariig harahaar umnuus ni buur icheed baih yumaa.
Шаал балай юм хийж байхийм даа. Дуртай гаруудыг кошгоруулж бгаад хөөрхөн юм салгаа даа.
Ta buhend amjilt husen eruue. Zub zuil hiij bna.