Онлайн төлөөлөгчид нийтийн эрх ашгийг эхэнд тавина

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 01

Онлайн парламентын төлөөлөгч нь эрх ашгийн зөрчилгүй, цалин пүнлүү авдаггүй, зөвлөх туслах зэрэг зөндөө олон ажилтангүй, зөвхөн өөрийн сэтгэлийн дуудлагаар иргэдэд үйлчлэх ёстой. Тэгвэл 103093 хүний саналаар сонгогдсон 33 төлөөлөгчид олон нийтийн эрх ашгийг урдаа тавьж ажиллана гэдгээ хэлцгээж байна.

Одоо ингээд Онлайн Парламент байгуулагдаж байгаа учраас Онлайн засгийн газрыг байгуулагдах ёстой. Онлайн засгийн газар нь сүүдрийн Засгийн газар биш гэдгийг хэлээд байгаа. Сүүдрийн засгийн газрыг улс төрийн сөрөг хүчин байгуулж, шинэчлэлийн засгийн газрын хийж байгаа үйл ажиллагааны зөвхөн буруу, сул болоод дутуу  дулимаг хийсэн зүйлийг л харж, шүүмжилдэг. Харин  Онлайн засгийн газар шинэчлэлийн засгийн газрын зөв зүйтэй алхам, ард түмэнд үр ашгаа өгөх шийдвэрүүдийг дэмжих бөгөөд болж бүтэхгүй, хэрэгжихгүй үйл ажиллагаа бүрийг эсэргүүцэж, шүүмжилж эерэгжүүлэх талаас ажиллах юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
cyren(203.91.117.4) 2013 оны 05 сарын 02

zeb zuil hiih cetgeltei caihan zaluuc olon baican steehn ambiz heedeg nehduud z bacan zaluucaa mongoldoo bugchcan muu buhneec calgag eruul cetgeg baigaad amgilt

0  |  0
Зочин (202.21.113.138) 2013 оны 05 сарын 01

Маш зөв зүйлийг санаачилжээ. Одоо залуучууд минь нам гэж т1тэхээ боль. Хөдөө орон нутгийн залуучууд зөвхөн хийж бүтээхийн төлөө л урагшаа.

0  |  0
зочин(202.126.91.128) 2013 оны 05 сарын 01

намын гар хөл болсон олон залуус байна шүү дээ. тэд үнэхээр иргэдийн эрх ашгийн төлөө ажиллана гэдэгт би итгэхгүй байна. өөрийн амбицыг өсгөх зорилготой энд сууж байгаа.

0  |  0
зочин(202.126.91.128) 2013 оны 05 сарын 01

Онлайн парламентын зарим төлөөлөгч нь эрх ашгийн зөрчилтэй хүмүүс байна.

0  |  0
g(76.164.234.66) 2013 оны 05 сарын 01

Эерэгжүүлэх гэж үг байдаг уу

0  |  0
Top