Иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээг хариуцлагатай, нээлттэй, ил тод болгох ухаалаг шийдлүүдийг хэрхэн нэвтрүүлэх талаар хэлэлцэх “Ухаалаг засаг” форум Төрийн ордонд өнөөдөр эхэлнэ.
Цахим технологийг яаж үр ашигтай ажиллуулах талаар мэдээллийн технологийн салбарынхан санал солилцож, олон улсын туршлагаас судлах юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн албаны Мэдээллийн технологийн дарга асан Крис Вэйн, технологийн стратегийн олон улсын зөвлөх Жефф Каплан, цахим хөгжлийн тэргүүлэх зэргийн зөвлөх Себастян Фу нарын олон улсын экспертүүд урилгаар оролцож, туршлагаасаа хуваалцана.
Төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүдхамтран ухаалаг засаглал хэрхэн бий болгох талаар мэдлэг, мэдээлэл солилцох энэ уулзалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Дэлхийн банк хамтран зохион байгуулж байгаа юм
Сэтгэгдэл ( 0 )