Өнөөдөр УИХ-ын чуулган 09.00 цагаас эхэлнэ. Чуулганаар УИХ-ын дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан С.Баярцогтыг ёс зүйн алдаа гаргасан учраас өмнөх долоо хоногийн чуулганаар өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлсөн. Харин УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцээд УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг дэд даргад нэр дэвшүүлж, Төрийн байгуулалтын байнгын хороо түүнийг дэмжсэн. Өнөөдөр Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргад сонгох тухай асуудлыг чуулганаар авч хэлэлцэнэ.
Сэтгэгдэл ( 0 )