50.0 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг баталлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 02

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн хөрөнгө оруулалтад Монгол Улсын Ерөнхий сайдын төсвийн багцад төлөвлөгдсөн “Шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын 50.0 тэрбум төгрөгийг төсөл, арга хэмжээгээр задлах тухай” байнгын хорооны тогтоолын төсөл, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, Хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан 2013 онд хэрэгжүүлэх шинэчлэлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах 50.0 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусган баталсан байна.

Төсвийн тухай хуулийн төсөлд нэн тэргүүнд шаардлагатай 7 хөтөлбөр, арга хэмжээнүүдэд шинэчлэлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтыг зарцуулах тухай асуудлыг байнгын хороогоор хэлэлцүүлж хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнээр байнгын хорооны тогтоол батлагдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top