Өнөөдөр УИХ-ын чуулган 09.00 цагаас эхэлнэ. Чуулганаар УИХ-ын дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.
УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан С.Баярцогтыг ёс зүйн алдаа гаргасан учраас өмнөх долоо хоногийн чуулганаар албан тушаалаас нь огцруулсан билээ. Харин УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцээд УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг дэд даргад нэр дэвшүүлж, Төрийн байгуулалтын байнгын хороо түүнийг дэмжээд байгаа юм. Өнөөдөр Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргад сонгох тухай асуудлыг чуулганаар авч хэлэлцэнэ.
Мөн УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн санаачилсан Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мөн хэлэлцэнэ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа өөрөө танилцуулах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )