Баянгол дүүргийн Онлайн төлөөлөгч Б.Сэмжидмаатай ярилцлаа. УБИС-ийг Монгол хэл-Уран зохиолын багш, Удирдлагын академийг Боловсролын удирдлагын менежментийн чиглэлээр сурч төгссөн тэрбээр "Ирмүүн хатад" ТББ-н тэргүүнээр ажилладаг юм байна.
-Онлайн Парламентийн анхны хуралдаан өчигдөр боллоо. Энэ талаархи сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Энэ хуралдаан их онцлогтой. Яагаад гэвэл, хэн бүхэнд нээлттэй байх Онлайн Парламентаар дамжуулан ард иргэд маань санал бодлоо хуваалцаж, ажил хэргээ бүтээн байгуулах ач холбогдолтой юм. Магадгүй та ч гэсэн цай юмуу кофегоо ууж суух зуураа өөрт тулгамдаж буй асуудлыг Онлайн Парламентад оруулж болно. Олон хүний саналаар энэ асуудал тань дэмжигдээд ирвэл бид аль болох түргэн шуурхай байдлаар хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж ажиллах ёстой.
-Ард иргэдийнхээ дуу хоолойг төрд хүргэж, үзэл бодлыг нь ажил хэрэгтээ тусгахад Онлайн Парламент чухал ач холбогдолтой. Танай дүүргийн хувьд шийдвэрлэх шаардлагатай, тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ?
-Баянгол дүүргийн хэмжээнд тавигдаж буй чухал асуудлын нэг нь газар чөлөөлөх. Ялангуяа манай дүүргийн 16 дугаар хороонд газрын асуудал маш их яригдаж байгаа, өнөөдөр. Энэ мэтээс өгсүүлээд ард иргэдийн зүгээс маш олон санал ирж байгаа. Үүнийг бид нар хэлэлцэн зөв зүйтэй, оновчтой гарцыг нь олж, иргэдийнхээ төлөө үйлчлэхийн тулд зорилго тавьж ажиллана даа.
-Та аль нэг намын харьяалалтай юу. Урьд нь олон нийтийн сонгуульт ажил хийж байсан уу?
-Баянгол дүүргээс Онлайн Парламентад нийт 35 төлөөлөгч нэр дэвшсэнээс миний бие ялалт байгуулсан байна. Гэхдээ би аль нэгэн намыг төлөөлж ороогүй хэдий ч МАН-ын гишүүнчлэлтэй. Урьд нь олон нийтийн сонгуульт ажил хийж байсан туршлага арвин. Одоо би Баянгол дүүргийн МАН-ын дэд даргаас гадна дүүргийнхээ “Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүнээр ажилладаг.
-Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн гэдэг утгаараа, энэ талын асуудлуудыг түлхүү хамруулах байх гэж бодож байна?
-Тэгэлгүы яахав. Манай нийгэмд эмэгтэйчүүдийн дуу хоолой маш чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Энэ ч утгаараа, бид нийт эмэгтэйчүүдээ төлөөлж хүчтэй дуу хоолой нь байхын төлөө чармайж ажиллана даа.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 11 )
Семка-даа амжилт хүсье
odoo zaluuchuud erch huchtei zorigtoi uragsh alhah tsag irsen shu za amjilt
amjilt husiyeee
saihan erch huchtei emegtei bn8 amjilt husie
Таньд амжилт хүсье
Uls tur mur gej daldagnadag ulsuud urlagiinhan shig budah bdg uym minii duu
tand amjilt husie.ataarhaj buduuleg ug helleg hereglej bga humuus bol ooriigoo hen gedgee l haruulj bn.ta goe haragdaj bn.saihan emegtei bn.
amjilt husie.odoo emgteichuudiin duu hooloi chuhal shuu