А.Хаянхярваа: Онлайн төлөөлөгчид намаар талцахгүй, нэг зорилгоор ажиллана

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 02

Баянзүрх дүүргийн онлайн төлөөлөгч А.Хаянхярваатай ярилцсанаа хүргэе. “Номин талст” хамтлагийн дуучин гэдгээрээ олонд танигдсан энэ эрхэм өдгөө МЧБХ-ны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж буй юм.

-Онлайн парламентийн анхны хуралдаанд таны зүгээс ямар асуудлуудыг дэвшүүлсэн бэ?

-Онлайн Парламент бол дэлхийн бусад орнуудад байдаг хэдий ч, Монголдоо анхдагч болж байна. Нэг үгээр хэлбэл, “Сүүдрийн Засгийн газар” гэж яригддаг шиг тийм л зүйл дээ. Төлөөлөгчид нь иргэдтэйгээ илүү ойр дотно байж, төр иргэн хоёрыг холбох гүүр байх ёстой. Иргэд маань ч хамгийн амар аргаар буюу гэрээсээ гарахгүйгээр төртэйгээ холбогдох боломжтой гэж ойлгож болно. Онлайн Парламентийг ард иргэд маан илүү сайн дэмжээсэй, идэвхтэй оролцоосой гэж хүсч байна. Нийгэмд буй болж бүтэхгүй байгаа асуудлуудын талаар гэртээ бухимдаж суух биш. Санал хүсэлтээ цаасан дээр бичээд хэн нэгэн даргын үүд сахиад суух биш. Онлайн Парламенттай ойрхон байвал таны хувьд болж бүтэхгүй байгаа тэр асуудлуудыг чинь бид нар бүтээхийн төлөө зүтгэж, төр засгийн удирдлагуудад хүргэе гэсэн зорилготойгоор ажиллаж байна.

-Таны хувьд, нийслэлийн томоохон дүүргийг төлөөлж орж ирсэн байна шүү дээ?

-Тийм ээ. Би өөрийнхөө нэрийг дэвшүүлээгүй, ард иргэд маань өөрсдийн төлөөлөл болгож намайг сонгосон гэдгийг ойлгох хэрэгтэй. Урьд нь дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байсан гэдэг утгаараа ч юмуу намайг Онлайн Парламентад нэр дэвшүүлсэн байна лээ. Ямар ч байсан, намайг сонгож санал өгсөн хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, энэ сайхан залуучуудтайгаа нийлээд сайн ажиллана аа.

-Цахим ертөнцөөр дамжуулан бодит парламентийн төлөөлөгчдөд дуу хоолойгоо хүргэх иргэдийн индэр болж байгаагаараа Онлайн Парламент онцлог ихтэй. Та бүхний хувьд ч тэр, өнөөгийн төр засгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах учиртай?

-Ерөөсөө тэр шүү дээ. Түүний төлөө л ажиллаж байна. УИХ-ын гишүүд хэн ч мэдэхгүй, үр дүн муутай хуулиуд баталдаг, тэрэнд нь хэн ч хяналт тавьдаггүй. Харин бид ард иргэдэд хүртээмжтэй байдлаар ажил хэргээ явуулж, үнэхээр хэрэгцээтэй хууль дүрмийг батлуулах, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг түүнд нь тусгаж өгөх зэргээр ажиллана. Бодит амьдралаас хол, хөрсөнд буухгүй хууль дүрэм батлаад яах юм бэ. Ард иргэд тэр хуулиар дамжуулан юу хийж бүтээхийг хүсч байна, эрх ашигт нь хэр нийцэж байгааг онлайнаар хэлэлцүүлээд төр засгийн удирдлагуудад хүргэнэ. Ийм л даалгавартай ажиллана гэж ойлгоход болно.

-Нэр дэвшигчдийн амны уншлага шахам болчихсон хоосон амлалтуудыг хэрэгжүүлэх талаас нь анхаарна гэж байсан?

-Би түрүүнд ойлгуулж хэлж чадсан уу, үгүй юу. Онлайн Парламент юу хийх юм, яаж үр дүнгээ үзэх вэ гэж асуусан хүн олон бий. Онлайн хэрэглэгчдийн тоо сая гаруй болчихсон нь манай ард иргэдийн нэлээдгүй хувь нь цахим ертөнцөөр холбогдож байгаа гэсэн үг. Тэгвэл хоосон амлалтаас өөр хийж бүтээсэн зүйлгүй төрийн түшээд маань УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг ер баталдаггүй. Энэ талаар дуугарахыг хүсдэг ч гишүүн байхгүй. Тэгэхээр бид энэ асуудлыг онлайнаар дамжуулан ард түмнээрээ хэлэлцүүлье. Олонхийн санал авч чадвал үүнийгээ хуулийн төсөл болгоод боловсруулья. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах үндэслэлүүдээ тодорхой түвшинд гаргаж, УИХ-аар оруулья гэж бодож байгаа. Магадгүй, энэ хуулийн төслийг тэд хүлээж авахгүй байж мэднэ. Хэрэв тийм байдалд хүрвэл ард түмэндээ энэ тухай мэдэгдэнэ. Үнэхээр хийж бүтээсэн зүйлгүй мөртлөө өөрсдийгөө эргүүлэн татах, хариуцлага хүлээх ухамсаргүй нөхөд энэ УИХ-д байдаг юм байна гэдгийг олон нийтэд таниулах шаардлагатай. Иймэрхүү маягаар л ажиллана даа. Энэ тал дээр манай хэвлэл мэдээллийнхэн зөв талаас нь харж, ард иргэддээ таниулах маягаар хамтарч ажиллан, бидний үйл ажиллагааг дэмжих болов уу гэдэгт итгэлтэй байна.

-Дүүргээ төлөөлөн авч хэрэгжүүлэх гэж асуудлууд тань юу байна вэ?

-Нэн түрүүнд авч хэрэгжүүлэх ажлуудаа онлайнаар хэрэгжүүлнэ. Баянзүрх дүүрэг бол Монгол Улсын хэмжээнд хамгийн олон хүн амтай, гэр хороолол ихтэй газар. Нийслэлийн захын дүүрэг учраас орон сууц, эрчим хүч, худаг ус гээд янз бүрийн л асуудал байна. Онлайнаар дамжуулан Баянзүрх дүүргийнхээ иргэдтэй холбогдож, хамгийн түрүүнд тулгамдаж буй асуудал нь юу байгааг хэлэлцээд ажил хэрэг болгох талаас нь хөөцөлдөнө. Мөн дүүргийнхээ Засаг дарга болон  ИТХ-ын төлөөлөгчидтэй хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурах байх гэж бодож байна.

-УИХ-ын гишүүдээс гадна ард иргэдийн дунд ч намуудын талцал бий болсон нь нууц биш. Онлайн парламентад ч мөн аль нэг намын гишүүнчлэлтэй болон нам бус төлөөлөгчид сууж байна. Гэхдээ намаараа талцах биш нэг баг болон ажиллаж, үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлж чадна гэдэгт та итгэлтэй байна уу?

-Онлайн Парламент дотор аль нэг намын гишүүнчлэлтэй болон нам бус гээд янз бүрийн л хүмүүс сонгогдож орж ирсэн байна. Гэхдээ парламент дотроо бол намуудын талцал үүсгэж, янз бүрээр хуваагдахгүй ээ. Миний хувьд, хэдийгээр МАН-ын гишүүн боловч Онлайн парламентад тус намаас нэр дэвшиж сонгогдоогүй тул үйл ажиллагаандаа нэг шугам барьж ажиллахгүй. Ард иргэдийнхээ дуу хоолойг хүргэх гүүр нь болж ажиллах үүрэг хүлээгээд байна даа.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нар(202.131.226.166) 2013 оны 05 сарын 03

залуу насандаа хүн эх орондоо их зүйл хийж бүтээх хэрэгтэй.хийж байгаа ажлаа үнэн хийх ард түмэндээ үр шим нь хүртэж буйд хяналт тавьдаг байх нь зөв.их хуралд хувийн ашиг сонирхол харж орсон нөхдийг юу хийж багаагаар нь бас ямар алдаа гаргаж байгааг нь харж буцааж татах хууль маш хэрэгтэй

0  |  0
vvv(188.194.159.104) 2013 оны 05 сарын 02

kkkkkk yostoi ineed hurch bna. Ene*****komunist gesen baihaa

0  |  0
bayanzurhiihe kkk(118.32.173.65) 2013 оны 05 сарын 02

odoo online-aar ch gesen uuniig songoj l baidag.oor hun alga uu?boon ashig sonirholiin dur sonirhol gehuu?eniig?darga****unen durtai gar yumaa neeree.kkk.ichih barih ene ter eroosoo alga bolchihson yum bna ldaa ene hayanaad.ard tumnii toloo setgel chmaas garahgui gedeg chin chinii nuurendeer siilchihsen bna.kkk

0  |  0
Hujh(213.166.199.66) 2013 оны 05 сарын 02

Ene nohor ay tal zasan litsents husch bdaad barigdsan miatiin mongnii hereg geed ard tvmniii esreg hodlood bsan hereg yagaad zamharchiv

0  |  0
Top