“ТААВЧИК” БАРЬСАН МАНГУУНУУД

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 06

Монголд нэг их эдийн засаг, төр мөрийн бодлого модлого ярьж онолдож сүржигнэсэн мангуунууд дүүрэн байдаг боловч үнэн хэрэг дээрээ ганц ч эдийн засагч байхгүйг би энэ өгүүллээрээ нотлох гэсэн юм. Нотолж л таарна даа…

Энгийн юм ш дээ…

Бид XXI зуунд амьдарч байгаагаа эрхбиш ойлгоно гэж бодож байна. Хүн төрөлхтөн асар их хөгжсөн боловч үйлдвэрлэлээ хаячихсан улс ганц ч байхгүй. Үйлдвэрлэл нь аж үйлдвэрийн түвшингөөс даван гарч электроник мэдээллийн түвшинд гарч байгаа ч идэж уух, өмсөж зүүхээ больчихсон газар бас л байхгүй.

Үйлдвэрлэлийн хэлбэр өөрчлөгдөж жижгэрч байгаа ч гар урлал, өрхийн үйлдвэрлэл, дархан мужаан, мануфактур руу буцаад орсон улс ганц ч байхгүй.
Гэтэл биш юмаа. XXI зууны Монгол Улс ингэнэ гэнэ. Үүнийгээ баруунд дэлгэрч байгаа “жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ” гэсэн моодыг дуурайхаас эхлэв. Тэнд чинь “том үйлдвэр” нь хөгжчихсөн байдаг юм, тэгээд тэрэндээ хавсарга болгож “жижиг дундаа” хөгжүүлж байгаа юм, усан тэнэг лаларууд аа.

Манайх гэж үнэн гажигтай лаларууд, овоо гайгүй хөгжиж байсан үйлдвэрийн сууриа социализм гэж нурааж хаячихаад хувхай хоосон газар дээр жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж дайрав. Тэнэг гэж хэлэхэд ч үг багадаж байна…

Манай улс хоцрогдсон улс. Хөгжлөөрөө бусдыг гүйцэх ёстой. Үүний тулд аж үйлдвэрийн суурийг тавих ёстой. Үүнийг “том” үйлдвэр гээд нэрлэчихье.
Монгол Улс хөгжие гэвэл заавал “том үйлдвэр” барих ёстой. Энэ бол манай эдийн засгийн гол бодлого, гол чиглэл байх ёстой. Дор хаяж 500 ажилчин, 1000 ажилчин ажилладаг арьс шир боловсруулах, ноос боловсруулах үйлдвэрүүд барьж ажиллуулах ёстой. Өөр “мянган” үйлдвэр барьж болно. Гэхдээ заавал “том” байх ёстой. Ядахдаа ажилчин анги төлөвшиж юм хийж сурдаг юм. Овоо юм хийж сурсан мэргэжилтэй ажилчин ангиа бас л “социализмийн” гэж тарааж хаяад бүгдийг нь наймаачид болгож зөнд нь хаясан. Ийм тэнэг юмыг монголд л “ардчилал” гэдэг байх. Баабар “шударга хүнээр манаа мануулдаг” гэсэн “онол” гаргав. Одоо “хулгайч хүнээр төр бариулаад мандаж” байна уу ?! Энэ төр чинь нурж, эдийн засаг сөнөж байна…

Улс орны эдийн засаг зөвхөн том үйлдвэрийг түшиж байж өндийн босч чадна.

Социализмын үед том үйлдвэр байдаг, зах зээлийн үед жижиг дунд үйлдвэр байдаг гэж маанагаараа монголын “ардчилсан” эдийн засагчид л бодож чадах байх…
Үйлдвэрүүдээ жижигхэн болгоё гэдэг эдийн засагчтай улс орон энэ дэлхийд монголоос өөр газар байхгүй. Мөн гар урлал, өрхийн үйлдвэр, мануфактураар эдийн засгаа хөгжүүлэх гэдэг эдийн засагч бас л энэ дэлхийд байхгүй.

Харин монголын эдийн засагчид ЖДҮ-ээр сүүлийн 10-аад жил ёстой бүхэл бүтэн “онол” бүтээв. Эдийн засгийг сүйрүүлэх онол гэвэл илүү дээр байх…

Элсэнд цацсан ус

Монголын УИХ-ын бүх гишүүд, Засгийн Газрын бүх гишүүд өөрсдийгөө эдийн засгийг гаргуун мэддэг гэж үнэлдэг, энэ талаар онолддог, ярьдаг, бодлого, үйл ажиллагаа явуулдаг. Тэдний ЖДҮ хөгжүүлснийг “түүхэн дарааллаар” нь аваад үзье. Хашилтанд миний товч тайлбар байгаа.
• 1994 онд Дэлхийн банктай хамтран “Ядуурлыг бууруулах төслийг” хамтарч хэрэгжүүлэх болсон. (Ядуурлыг бууруулна гээд замаас нь ёстой идэх шиг болсон)
• 1996 онд бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлэх ёстой Хадгаламж зээлийн хоршоо байгуулсан. (Мөнгө угааж ард түмний мөнгийг луйвардсан. 29 ХЗХ дампуурч, 22.000 иргэн хохирч (гадаад мэдээгээр 8900), иргэд 66 тэрбум төгрөгийн хохирол хүлээв. “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны эзэн Ч.Түмэнгэрэл цаазлагдав. )
• 1997 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монголын төрийн бус 6 байгууллагаар дамжуулан “Микростарт” хөтөлбөр хэрэгжүүлэв.

• 1999 онд анхны Банк бус санхүүгийн байгууллага байгуулав. (Үүний учрыг олон хүн мэддэггүй, гэхдээ энэ бол мөнгө хүүлэгч байгууллага юм.)

• 2002 онд анхны “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай” хууль батлав.

• 2004 онд “Бичил зээл ба бизнес” үндэсний чуулган зохион байгуулав.

• 2005 оныг “Бичил санхүүгийн жил” болгон зарлав.

• 2005 онд “ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөрийг” Засгийн Газар батлав.

• 2005 болон 2006 онд тус бүр 1 тэрбум төгрөгийг ЖДҮ-ийг дэмжихэд зориулж улсын төсвөөс гаргав

• 2006 онд бичил санхүүгийн үйл ажиллагааг хянан зохицуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах Хороог байгуулав. (Энэ Хорооны анхны дарга Д.Бадраа алагдав. )
• 2007 онд “Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль” батлав.
• 2008 онд Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар байгуулав.
• 2009 онд жижиг дунд үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-өөс 2012 он хүртэл чөлөөлөх тухай хуулийг УИХ баталсан. (Бүгдээрээ ЖДҮ нэрийг ашиглах болов. Том үйлдвэрүүд охин компаниа ЖДҮ болгож хөнгөлөлт эдлэх болов.)

• 2009 онд “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөрийг” Засгийн газраас шинэчлэн баталсан.

• 2009 онд “Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлийг” Засгийн Газар батлав.

• 2009 онд “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийг” Засгийн Газар батлав.

• Засгийн Газраас ЖДҮ-ийг дэмжих инкубатор төвүүдийг нийслэл болон аймгуудад байгуулж эхэлсэн. (Инкубатор нь хаа байгааг хэн ч мэдэхгүй.)
• 2009-2010 онуудад ЖДҮ-ийг дэмжих зориулалтаар 60,8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс авч зээлдүүлэв.

• 2010 онд ЖДҮ-д зориулж 25 сая ам.долларын зээлд АНУ-ын “Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”-өөс баталгаа гаргав.

• 2010 онд Европын комиссоос ЖДҮ-ийг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр 4 сая еврогийн буцалтгүй тусламж олгов.

• 2010 онд Японы Засгийн Газар ЖДҮ-ийг дэмжих зорилгоор 75 тэрбум төгрөгийн санхүүжилт 2 үе шаттай хийхээр болов.

Эндээс үзэхэд Монголын төр засаг ЖДҮ-ийг хөгжүүлнэ гэсэн утгагүй тэнэг ажилдаа асар их мөнгө цацсан байна. Зүгээр л элсэнд ус цацсан байна. Эндээс Монголын төр засаг авилгын системээ өөрийн гараар сүндэрлүүлжээ гэсэн цорын ганц дүгнэлт гарна.

“Таавчик” барьсан Ерөнхий сайд

Үр дүн нь Монголын Ерөнхий сайд “таавчик” барьчихаад “монгол бренд” гэж уриалах болов. Яг нарийндаа бол “таавчикийг” нь Н.Алтанхуяг барьсан болохоос өмнөх олон Ерөнхий сайдын үеэс эхэлсэн гэдгийг хэлэх нь шударга хэрэг болно. Ц.Элбэгдоржоос авахуулаад Сү.Батболд гээд бүгдээрээ л орилж байсныг монголчууд санаж байгаа.

“Уламжилж” ирсэн энэ тэнэг бодлогыг өөрчлөхгүй бол Н.Алтанхуяг, “таавчик” хоёрын аль нь удаан тэсэхийг таахад нэг их хэцүү биш л дээ. Тэгээд ар араасаа даалуу шиг л цувраад нурна ш дээ…

2011 оны статистик эмхтгэлээс үзвэл Монголд 67.409 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа гэнэ. Үүний 48.086 нь үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Ердөө л 71,3% нь ажилладаг юм байна. Бусад нь “зүгээр” л бүртгэлтэй сууж байдаг юм байна.

Энэ “ажилладаг” хэдийнх нь 38.797 нь 1-9 хүртэл ажилчинтай жижиг үйлдвэр, аж ахуйн газар юм байна. 80, 7 хувь нь жижиг аж. Мөн Монгол Улсад 41.254 хүн ажилладаг 1755 хоршоо ажилладаг юм байна.

Энд бүгд нийлээд манай эдийн засгийн “суурь” болж байна. Тэгээд энэ сууриндаа хамаг мөнгөө цацаж байгаа юм байна. Ийм бодлого барьж байгаа төр засаг эдийн засгаа босгоно гэж маанаг тэнэг хүн л найддаг байх…

Одоо ЖДҮ бүгдээрээ өрөнд баригдаж байна. 2011 оны I улирлын байдлаар ЖДҮ эрхлэх зорилгоор арилжааны банкнууд 48 мянга гаруй зээлдэгчдийг санхүүжүүлсэн байна. Ингээд зээлийн өрийн үлдэгдлийн нийт дүн 690 тэрбум (нийт зээлийн өрийн үлдэгдлийн 19%) болжээ. Энэ нь 2010 оны эцсээс 65 тэрбум төгрөгөөр буюу 9%-иар өссөн үзүүлэлт аж.

Уг нь бол ЖДҮ-т банк янз бүрийн зээл олгох үүрэгтэй биз дээ. Одоо “энэрэнгүй” төр засаг улсын төсвөөс нэмж зээл өгч байгаа, бас өгнө гэж амлаж байгаа. Энэ нь олон хүнд таатай сайхан санагдах боловч эдийн засгийг суурь үндсээр нь хөнөөж буй гэмт хэрэг мөн. Энэ хөнөөлт бодлогыг монголын улс төрч, эдийн засагчид олон жилийн турш бараг шүүмжлэхгүй байгаа нь ёстой жинхнээсээ “монгол бренд” юм.

Ийм мангуу байж телевиз дүүртэл “лаг лаг онол” ярина, лекц уншина, цол хэргэм авна, дарга болно, ичнэ гэж даанч байхгүй ш дээ. С. Баярцогтыг харахгүй юу, усан тэнэг байж 20 мянган хувьсагч гэж солиорно. Тэр хулгай хийх, худал хэлэхдээ л “сайн” байдаг байх, өөр “сайныг” нь мэдэхгүй л юм байна…
Би боддогийм. Монголыг хорлох гэсэн, манай эдийн засгийг хөнөөх гэсэн “нэг юм” байна гэж. Тэгээгүй юм бол ийм хорлонтой ажлыг эсвэл усан тэнэг, эсвэл тусгай даалгавартай хорлон сүйтгэгч л хийж чадна. Яаж ч бодсон өөр хувилбар байхгүй.

Монголын олигархи, санхүүчид үүнийг мэддэггүй гэж бодвол их эндүүрэл болно. Тэдэнд монголын төр, нийгэм, эдийн засгийг ийм сул дорой, үхээнц байлгах нь туйлын ашигтай байдаг.

О.Чулуунбат мэтийн санхүүгийн луйврын “шилдэг мэргэжилтэн” гардан зохион байгуулсаар байгаа цагт Монголын эдийн засаг, санхүү хэзээ ч өөдлөхгүй гэдгийг би нэр төрөө барин ард түмэндээ сануулж байна.

Одоо монголын улс төрч, эдийн засагчдаас Та нарт том үйлдвэр хөгжүүлэх бодлого байна уу, энэ асуудлыг Та нар сүүлийн хорин жилд ярьсан уу, ярьсан бол хаана, хэзээ, ямар хурал хуй дээрээ ярьсан бэ, энэ талаар ямар нэг тооцоо судалгаа, төсөл байна уу, ер нь Та нарт эдийн засгийн онолын баримжаа байна уу гэсэн асуулт тавих л үлдэж байна.

ЖДҮ хөгжүүлнэ гэж цацсан мөнгөөрөө том үйлдвэр барьсан бол юу юу барьж, ямар ашиг олж болох байсныг тооцоод үзэхэд заавал сүрхий эдийн засагч байх албатай биш л дээ…

Дээр асуусан бол их ноцтой асуулт юм. Тэгээд тэнэг царайлчихаад судлаач Ганаа ЖДҮ-ийг “сөнөөх” гэж байна, бид нар ард түмэнд мөнгө өгөх гэсэн чинь энэ муу боль гээд байна гэсэн хуучны новшийн аргаа хэрэглэвэл би хариуг нь олон нугалж барина гэдгээ амлаж байна.
Мөн ЖДҮ-ийн хүн жигшмээр олон хөгийн баримтуудыг зориуд үлдээснээ онцлон дурдаж байна.

Би Та нарын “таавчикнаас” шал өөр “үндэсний бренд” барина л даа…

Судлаач Х.Д.Ганхуяг

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
фшот(65.49.68.164) 2013 оны 05 сарын 08

та 2 ч гэж 2 жоохон юм уншиж нүд тайлмаар юм иймэрхүү**********ни йтлэлд итгэчихсэн л явж бдаг

0  |  0
fshot(65.49.68.164) 2013 оны 05 сарын 08

naadhaaraa yu heleh geed bgaan pi zda min heniig**********гээд бнаа хужаагийн тагнуул ард түмнийг монхруулах санаатай хөгийн хужаа**********мин

0  |  0
ТААВЧИГ(98.212.191.142) 2013 оны 05 сарын 06

ХАРИН ТИЙН ҮНЭН СОЛИОТОЙ.уЛС ОРОНД ЧИНЬ ЭДИЙН ЗАСАГ АЖ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЦ ГЭЖ ЮМ БАЙДАГ БАЙМААР.тҮҮНИЙГ

0  |  0
irgen (202.179.20.147) 2013 оны 05 сарын 06

MANIIN NOVSNUUD TAVCHIK BARISANII MONGOLCHUUDAA GADUURHAJ HYATAD SHAAHAIGAAR MONGOLIIG DUURGESEN YUM BAINA L DAA ARGAGUI L AVILGACH ARCHAAGUI NOVSHNUUD GEDGEE MONGOLIIN ARD TUMEND HARUULJ BAIH SHIV DEE.ED NAR SUULIIN 20 -IOD JIL TOR BARIHDAA BIDNIIG INGEJ DORD UZEJ IRJEE MONGOLIIN ARD TUMEN MEDEJ AVLAA ED NAR IIM L LUIVARCHID MANIINHAN GAZAR NUTGAA ZARLAA GEJ SONSONOOS ARD BIDEN KHEREGTEI GANTS UYILDVER BARIJ TOM YUM HIILEE GEJ BID LAV SONSOOGUI

0  |  0
Top