Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН болоод МАН-аас нэр дэвших эрхмүүд ингээд ойлгомжтой болчихлоо. Улстөрийн хоёр гол хүчнээс нэр дэвшигчид тодорхой болсонтой зэрэгцэн улстөрийн бусад намуудын зүгээс ч байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, МУНН-ын дарга Б.Батболд эрхэм “АН+МАН хоёр МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нилээн ширүүн өрсөлдөх шинжтэй байх шиг байна даа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр элдэв доромжлол, гүтгэлэг, ард түмнээ талцуулах нь дээд оргилдоо хүрнээ л гэсэн үг... Мөн чанартаа хэн ч ерөнхийлөгч болсон юу ч өөрчлөгдөхгүйд л байгаа нь харамсалтай. Монгол Улсад үйлчилж буй Үндсэн хууль болон бусад органик хуулиудаа өөрчлөхгүйгээр энэ эзэнгүйдэл эх захгүй замбараагүйтэл эцэс төсгөлгүй л үргэлжилнэ. АН харин зоригтой улс төрийн реформоо хийх л хэрэгтэй. Энэ бол тэдний оноолт эс чадвал эргээд МАНАН-д автана. Гэхдээ маш өтгөн манан юу ч харагдахаа болино... За ийм л ойрын ирээдүй харагдаж байна даа. Хамгийн гол нь хоорондоо талцаж зодолдох хэрэг байхгүй эрх баригчдыг реформ хийхэд л шахах нь ард түмний хувьд хамгийн чухал нь гэж би бодож байна.
Өндөр нам, хэлтэй устай, булчинтай шөрмөстэй, идсэн уусан, эхнэр хүүхэд нь ийм тийм, Монголжуу гэж ирээд л элдвээр донгодож эхлэнэ. Эцсийн дүнд хэн нь ч гарсан ялгаагүй тийм л эрх зүйн орчин эмгэнэлт жүжиг нь өрсөлдөгч этгээдүүдийг харахаас дургүй хүргэмээр болгоод энэ сонгууль дуусна. Эндээс л төрд итгэх итгэл алдрах эх сурвалж тавигддаг. Төрдөө ард нь итгэхгүй байх нь харь элэгтэнд л хэрэгтэй болохоос маньд огт хэрэггүй зүйл л дээ...” гэсэн байна.
Сэтгэгдэл ( 5 )
тийм ээ. яг гарах гарцыг зөв хэлчих шиг боллоо.
elbegeeg undesnii uzeltnuud hudlaa hoshgoruulagch gej uzeh bson mongolchuudaa duudna ene ter gesen ni haana bna.ternees hoish 200-300 hun garch orj irsen hun bna uu.
estoi unen baagii n garnuu eegii n garnuu yag adil gehdee eegii ideed uutsn yum chin odoo baagii garaad jaahan idchehvel neg ch gesen mongol hunii amidaral deeshilj bgaan terdee gej
MUNN-ii darga AN-iig demjij baigaa um bna.
АН намын реформ хийхийг нь шахах гэдэг үг их таалагдлаа. Үнэхээр өөр сонголтгүй шүү. Сайн муу байх нь одоо үнлэгдэхдээ биш гол нь шинэчлэл хийж амжих нь чухал. Хийсэн реформын ядаж талаас илүү хувь нь цаг хугацааны эрхэнд зөв байсан гэдэг нь тогтоож л таараа. Эс тэгвээс дараагийн сонгуулиар иргэд сэтгэлээ урвуулж мэднэ шүү.