Сценарийн дагуу Н.Энхбаярт эрх чөлөө өгчихвөл...

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 06

Шат, шатны шүүхээс  2.6 жилийн хорих ял сонссон экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр 104 орны зочид, төлөөлөгчдийг угтан Улсын Ерөнхий Прокурорт хандан ялаас чөлөөлөгдөх хүсэлтээ тавьсныг дуулгаж байсан. Тэгвэл түүний ялаас чөлөөлөгдөх хүсэлтийг ШШГЕГ хэлэлцээд зөвшөөрчихсөн аж. Түүний эрүүл мэндийн байдал өлсгөлөнгөөс үүдэлтэйгээр доголдож, цул болоод  хөндий эрхтнүүдийнх нь үйл ажиллагаа хэвийн бус байдалд орсон учраас яаралтай эмчлүүлэх ёстой гэсэн эмч нарын дүгнэлтэд тулгуурлан ийм шийдвэр гаргаж, саналыг прокурорт шилжүүлсэн талаар мэдэгдэж байгаа юм.

Одоо Прокурор зөвшөөрчихвөл Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөж наранд гарах аж. Мэдээж энэ арга хэмжээ нь  Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан авагдаж болзошгүй байгаа тул анхаарал татаж буй юм. Учир нь Н.Энхбаярын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаад АН-тай ойлголцох чиглэлийг намынхандаа өгсөн. Ямартаа л  Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян “-Н.Энхбаяр дарга бидэнтэй улс төрөөс өөр юу ярих билээ дээ. Очих бүрт намаа ингэж бэхжүүлмээр байна, улсаа хөгжүүлмээр байна, гишүүдээ чадавхижуулмаар байна гэж ярьдаг. Сүүлийн үед яригдаж байгаа асуудлаар “АН-тайгаа сайн ярь. Нэгэнт гэрээ байгуулсан, гэрээний үүрэг юу билээ гэдгийг ярилц. Ерөнхийлөгчийн сонгуулиар хамтрах асуудлаар эхлээд АН-тай ярь” гэдэг чиглэл өгсөн. Дараа нь МАН-тай ярьж болно гэдгийг ч хэлсэн.” гэж байв.

Тэгэхээр талууд гэрээнийхээ дагуу ойлголцолд хүрээд байгаа байж болзошгүй л юм. Хэдийгээр тэд Орон нутгийн сонгуулиар гэрээгээ зөрчсөн ч Ерөнхийлөгчийн сонгуулиар тэгэхгүйгээр шийдсэн байх магадлал өндөр байна. Тэгэхгүйгээр эрх чөлөөг бэлэглэнэ гэхээр итгэхэд бэрх л юм. Эсвэл оноо авах гэсэн сэдэлтэй шийдвэр ч болж гарахыг үгүйсгэхгүй.

Ямартай ч олон орны зочид төлөөлөгчдийг угтан өлсөж цангаж байгаад эрүүл мэндээ муутгаад сэхээнд хэвтээд амжсан тэрээр Улсын Ерөнхий Прокурорт хандан тавьсан ялаас чөлөөлөгдөх хүсэлтдээ  “Миний бие өнгөрсөн жилийн өлсгөлөнгөөс хойш сул дорой хэвээр байгаа бөгөөд мэргэжлийн эмч нарын комисс удаа дараагийн дүгнэлтээрээ эрүүл мэндийн шалтгаанаар ял эдлэх боломжгүй гэж гарсан. Энэ бүхнийг харгалзан үзэж намайг эрүүл мэндийн шалтгаанаар хуулийн дагуу чөлөөлөх асуудлыг яаралтай шийдэж өгөх хүсэлтийг тавьж байна. Мөн мэргэжлийн эмч нар гадаадад яаралтай явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг харгалзаж үзэхийг хүсч байна” гэсэн байгаа юм.

Ийм хүсэлт гаргасан экс Ерөнхийлөгчийг ерөнхийдөө чөлөөлөх тал дээр дээд нөхдүүдийн санаа оноо тодорхой болоод байгаа бололтой байна. Тэгэхээр Н.Энхбаярын хувьд эрх чөлөөг олоод авчихвал яаралтай гадаад руу явах нь дамжиггүй. Тэгээд улстөрийн амьдрал намуухан болсон цагаар Чингис хаан нисэх онгоцны буудалд газардах сценаритай байгааг ч үгүйсгэх аргагүй л юм. Гол нь тэр нэг хэсэгтээ л олон долоон юм ярих эрхгүй болно. Хэрэв тэгээд но-той хүн хэрээ мэдэхгүй  зоргоороо загнаад байвал юу болдог гэдгийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн учраас нэлээдийг бодож байгаа биз. Яс цусны тэмцэгч нэгэн биш учраас тэрээр хэцүү нэртэд амьдралынхаа цэгийг тавина ч гэж юу байхав. Түүнд эрх чөлөө ус агаар шиг хэрэгтэй байгаа биз. Харин бусдад...

Б.Итгэлт

 

 

 

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол хүн(203.194.114.117) 2013 оны 05 сарын 07

Өрсөлдөгчөө луйварчин болгож зайлуулах аргыг аль хэдийн ард түмэн ойлгосон. Одоо эрх чөлөөг нь олгохоос өөр зам байхгүй. Энэ хэрэг хэдхэн жилийн дараа хэлмэгдэл тгэдэг нь тодорхой болох нь дэндүү ойлгомжтой. Тэр үед хэлмэгдүүлэгчид Монголд байх болов уу???????????????????

0  |  0
!(24.196.148.242) 2013 оны 05 сарын 06

enhbayariig helmegduulsen hun bol archaagui muu hudalch elbegdorj. helmegduulelee zogsoogood enhbayariig gadaad uruu emchilgeend yavuul

0  |  0
!(24.196.148.242) 2013 оны 05 сарын 06

enhbayariig helmegduulsen hun bol archaagui muu hudalch elbegdorj. helmegduulelee zogsoogood enhbayariig gadaad uruu emchilgeend yavuul

0  |  0
!(24.196.148.242) 2013 оны 05 сарын 06

enhbayariig helmegduulsen hun bol archaagui muu hudalch elbegdorj. helmegduulelee zogsoogood enhbayariig gadaad uruu emchilgeend yavuul

0  |  0
!(24.196.148.242) 2013 оны 05 сарын 06

enhbayariig helmegduulsen hun bol archaagui muu hudalch elbegdorj. helmegduulelee zogsoogood enhbayariig gadaad uruu emchilgeend yavuul

0  |  0
оЮл(202.21.116.2) 2013 оны 05 сарын 06

уурийгуу хорлосон доо улсгулун зарлаж хуурхий

0  |  0
Äîíäîã(202.179.11.18) 2013 оны 05 сарын 06

Ýíõáàÿðò 纺ëäñºí õóóëü ¿éë÷èëñýí òýð ÿìàð èõ õºðºíãºòýé áîëñîí þì ÿìàð àðãààð òýð âý õ¿ì¿¿ñýý ñàéí áîäîîðîé ¿¿íèé㠺캺ðºõ õ¿í áîë Áàÿíñýëýíãý òýð àðãàã¿é ºðºâ÷õºí ìîíãîë÷óóäûí áóÿíä äàðãà äàðãຠãýæ óéëñààð áàéãààä ç¿éäëýý÷ã¿é áàéñàí ñóóäàëä ñóóñàí õ¿í

0  |  0
би(202.170.81.155) 2013 оны 05 сарын 06

Яг хажуунаас нь харсан чинь тасархай хөөрхөн охин байн лээ. Одоо хөөрөхн ээж гэж хэлэх юм байна.

0  |  0
!(24.196.148.242) 2013 оны 05 сарын 06

enhbayariig tsagaatgah yostoi

0  |  0
!(24.196.148.242) 2013 оны 05 сарын 06

enhbayariig tsagaatgah yostoi

0  |  0
!(24.196.148.242) 2013 оны 05 сарын 06

enhbayariig tsagaatgah yostoi

0  |  0
!(24.196.148.242) 2013 оны 05 сарын 06

enhbayariig tsagaatgah yostoi

0  |  0
BI(202.179.20.147) 2013 оны 05 сарын 06

IIM BALAI SHIIDVER GERGVAL AH IIG BID DEMJIKHGUI SHUU MAN TA IGAA AVILGALAA OGCH AVLTSAAD NOHOIN AMIDARLAARAA AMDARII DAA

0  |  0
Top