УИХ-ын гишүүн О.Баасанхүү дөнгөж сая Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр одооноос эхлэн Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж сэтгүүлчдийг хорьдог үйлдлийг таслан зогсооход анхаарч ажиллах гэнэ. Тодруулбал, сэтгүүлчдэд Эрүүгийн хуулийн 110, 111-р зүйлээр ял оноодог өнөөгийн тооцдог хуулийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Ингэснээр сэтгүүлчдийн хэргийг эрүүгийн хуулиар бус харин иргэний журмаар хэлэлцэж, хоригдох бус мөнгөн торгууль, захиргааны арга хэмжээ авах ажээ.
Өмнө нь тэрбээр энэхүү хуулийн төслөө өргөн барьсан ч унаж байсан юм. Гишүүний тайлбарлаж байгаагаар энэхүү хуулийн төслийг Р.Гончиглорж гишүүн дэмжихгүй, “унагахад” голлох үүрэг гүйцэтгэсэн гэнэ дээ.
С.Цахиур
Сэтгэгдэл ( 1 )
Peefcrt answer! That really gets to the heart of it!