Улстөрд “Бат-Эрдэнэ” гэдэг цол байхгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 06

Эрийн гурван наадмын зүлэг ногоон дэвжээнээс парламентын танхим хүртэл дэвж, дэлж чадсан Дархан аварга Б.Бат-Эрдэнэ өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтий өөд зүтгэж эхэллээ. Дур эзнээ голохгүй гэж энэ. Үүнээс гадна энэ удаагийн сонгуульд сойж өрсөлдөгчөө өвдөг шороодуулчих магадлал өндөртэй, нэр цэвэр боловсон хүчин аргагүй л дутаж МАН-д. Угаасаа л намын дарга Ө.Энхтүвшин, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ гэсэн дөрвөн хүнээс л нэгийг нь “сугалах” ёстой байсан. Тэр дагуу асуудал шийдэгдлээ хэмээж байгаа боловч яг үнэндээ Б.Бат-Эрдэнээс илүүрхэх нэгэн байсангүй.

Хэдэн сарны өмнөөс Ерөнхий сайд асан С.Баярыг нэр дэвшиж магадгүй гэх хардлага нийгэмд байсан боловч түүний нэр огтхон ч дурьдагдсангүй. Уг нь Ерөнхий сайд асан маань “Интоорын компот” гэж ирээд л сүрхий сүрхий дурсамж тэрлэж, энэ нь “Эгэл энгийн нэгэн юм” гэх сэтгэгдлийг нийтэд төрүүлээд амжсан. Гэвч тэр сураг алга. Гэхдээ улстөрд дахин хөл тавих, ард түмэнд итгэмжлэгдэнэ гэдэг асуудал С.Баярын хувьд хүнд. Тэрбээр Ерөнхий сайдын сэнтийд сууж байх ахуйдаа маргаантай маапантай уул уурхайн асуудалд хошуу дүрж нэрээ “баасдаад” авсан түүнийг Канадууд зодсон гэх мэдээлэл түгж байв. Үүнээс гадна оросын хүн гэх дагавар нь ч түүнээс салахгүй.

Харин Ерөнхийлөгч асан Н.Багабандийг нэр дэвшиж магадгүй гэх шум хальт яваад өнгөрсөн. түүнийг ийн “хардах”-ын учир нь Оюутолгой дахь өндөр цалинтай ажлаасаа татгалзаж байна мэдээллийн дараа болсон хэрэг. Гэсэн ч түүний нэр бүү хэл “Б” үсэг нь ч дурьдагдаагүй өнгөрсөн юм.

Харин тус намаас хамгийн их чимээ тавьж энэ эрхийн төлөө зүтгэсэн хүн бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол. Тэр яагаад эмэгтэй Ерөнхийлөгч байж болохгүй гэж хэмээн хэзээний ялсан аятай асуудлыг “шидэж” эмэгтэй гишүүд ч түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан ч МАН-ын Бга хурлын үеэр 12.5%-ийн санал авсан нь намынхан нь түүнийг хэр дэмжиж байгааг илхэн харуулав.

Ингээд асуудал цэгцэрч эхлэхэд Монголын улсын Үндсэний их баяр наадамд 11 удаа түрүүлсэн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ олны саналаар илүүрхэж Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх боллоо.

Түүнд сонгуулиар гараад ирчих шанс бий учраас анхнаасаа л нэр дэвшүүлэх нь тодорхой байсан хэмээж байгаа нь ч ортой байх. Учир нь тэр олонд танигдах гэж зовохгүй. Тэр ч бүү хэл гадаадынхан хүртэл “Бат-Эрдэнэ гэдэг цол байдаг юм уу“ хэмээж байсан гэдэг. PR хийх нь ч амар. Нэг аймаг руу нэг шавиа дагуулаад явахад л асуудал тодорхой болно гэж байгаа. Энэ мэтээр намынхаа бусад нөхдөөс давуу тал ихтэй түүнд нам нь найдлага тавьж байгаа нь мэдээж.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Даяар дуурсагдах Далай Даян Дархан аварга, Хуульзүйн ухааны доктор, Цагдаагийн хурандаа Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ гэж нөхөр ямар ч байсан “гүлдгэр” нөхөр биш.

Түүнд итгэлт шавь нар ч олон бий. Өвөрхангай аймаг руу Их аварга Д.Дагвадорж, Д.Сумъяабазар нарын ах дүү бөхчүүд дагалдана. Харин Завхан аймаг руу Гарьд М.Баяржавхлан, Хөвсгөл аймаг руу Х.Мөнхбаатар арслан, Говь-Алтай аймаг руу гарьд Н.Ганбаатар, Ама Д.Бямбадорж нарын бөхчүүдийг дагуулчих л эр. Манайхан л болсон хойно бөх, морь хоёроо дээдэлдэг уламжлалтай хэмээн хөөрч хөвсөлзөж мэдэх л нөхдүүд дээ.

Н.Алтан

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sddsds(203.194.114.106) 2025 оны 03 сарын 13

baterdene odoo yuu vee yaahjaan..yu ch hiij chadhiin ...eneniii orond elbegdorj hamaaagu deer tehuuuu...elbegee amjilt!!!!

1  |  0
Baatar(122.201.18.15) 2025 оны 03 сарын 13

Hudlaa yaridaggui Amerik stilgui jinhene MONGOL

1  |  0
баярцогт(202.179.20.211) 2025 оны 03 сарын 13

элбэгээгээс юм юмаараа илүүлдээ

1  |  0
зочин(122.201.18.44) 2025 оны 03 сарын 13

Алт ухахгүй Архи үйлдвэрлэхгүйгэ эр ард түмнээ тэжээдэг хэн бэ Цэвэр нэрээр нь ард тансаглах гэж байгаа юм байх даа өөр ард түмний шударга царайлаад гараад ирэх юм алга байна уу МАН аа Лундаагаа зүтгүүлбэл дээр байсан юм дааяая гэхвэ дээ АН даа бууж өгч байгаа нь энэдээ

1  |  0
gag(182.160.28.42) 2025 оны 03 сарын 13

dald oroochee

1  |  0
gag(182.160.28.42) 2025 оны 03 сарын 13

ene odoo zailaachee

1  |  0
очир(202.179.20.206) 2025 оны 03 сарын 13

улс төрийн ноён нуруутай хүн яагаад нэр дэвшиж болдоггүй юм.Элбэгээ шиг ардчилагч биш алагчлагч л болохгүй байх хэрэгтэй юм.Би хувьдаа дэмжиж байна

1  |  0
Болд(182.160.13.149) 2025 оны 03 сарын 13

Новшнуудаа яахаараа дэлхийн шившиг болдог юм. Элбэгдорж хүртэл ерөнхийлөгч болоод дэлхийн шившиг болоогүй шүү дээ

1  |  0
Болд(182.160.13.149) 2025 оны 03 сарын 13

Монголын төлөө цохилох зр хүрэгьеүрх ажиллаж эхэллээ. БатЭрдэнэ аврагад бая

1  |  0
болд(122.201.18.171) 2025 оны 03 сарын 13

ёо ёо ичиж үхээсэй дэлхийн шившиг болохнээ

1  |  0
lol(202.72.247.249) 2025 оны 03 сарын 13

Îþó òîëãîéí àñóóäëûã Ãàíáààòàðòàé õàìò õýí ãàðãàæ èðñýí Áàòýðäýíý áàéñàí. Íàìûí áóðóó áîäëîãîî ø¿¿ìæèëæ ýñýðã¿¿ íýð ç¿¿æ ÿâñàí ÷ óäàà áàéãàà ø¿¿ äýý

1  |  0
BAT(46.126.128.12) 2025 оны 03 сарын 13

GUNDUUGUI HULGAICH

1  |  0
zochin(122.201.18.33) 2025 оны 03 сарын 13

bi ardchilagch geed gadaad orond ochij alialj alingaa aldhyg uls torch gedeg yumuu hoo

1  |  0
teneg(202.9.47.132) 2025 оны 03 сарын 13

erguuiin nuguu hu namiinhan garahguigee medeed huurhii baa avargaar togolj bhad bolimoor yum iim yumand itgeed yavj bgaa ene ter n hurtel her*****hun bee gedgig n haruulj bgaan odoo bur ih hurliin gishuuniih n ner hund n hurtel unii shdee huurhii amitan buur uruvdchuhleee

1  |  0
мм(202.126.91.68) 2025 оны 03 сарын 13

дэмжиж байна. Их ухаантай. Хамгийн гол нь Монгол улсынхаа төлөө гэсэн чин сэтгэлтэй хүн шүүү

1  |  0
kam(122.201.18.38) 2025 оны 03 сарын 13

bar-erden bol hentiin aduunii mahtai davsgui huushuur xa xa

1  |  0
zochin(122.201.18.40) 2025 оны 03 сарын 13

Bukh l gekheer manaikhan uuruur khardag.Gevch bukhchuud dund chini oyunii potentsial saitai khumuus olon bii shuu. tednii neg ni Baterdene avarga. demjij baina. yadaj khudlaa yarij khudlaa burakhgui

1  |  0
zochin(122.201.18.152) 2025 оны 03 сарын 13

mongolchuud mini araich iim*****bish bailguy dee man chi mun chi archaagaa aldaji dee man suyrliinkhee etssiin tsegiig tawilaa daa

1  |  0
Top