Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр үдээс хойш хуралдах гэж байна. Хуралдаанаар аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах асуудлыг хэлэлцэх аж.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө буюу 2013 оны 5 дугаар сарын 7-оос өмнө байгуулах ёстой. Мөн Сонгуулийн Ерөнхий Хороо эдгээр хороод байгуулсныг улсын хэмжээнд нийтэд мэдээлэх хуулийн заалттай гэдгийг СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлж байна. Аймаг, нийслэлийн сонгуулийн нийт 22 хороо байгуулна.
Сэтгэгдэл ( 0 )