Монгол улс ардчилсан засаглалд шилжсэнээс хойш 20 гаруй жилийг ардаа орхилоо. Мэдээж ардчилалд шилжсэн бусад улс орнуудын нэгэн адил бидэнд алдаа оноо олон байсан ч алдснаасаа оносон нь илүү жин дарах бизээ.
Ардчилсан улс орны жишгээр ард түмнийг төлөөлөх төрийн түшээд болох УИХ-ын гишүүд 4 жил тутамд нэг удаа сонгогдож, сонгуулиар олонхи болсон нам эвсэл засгаа байгуулж ажилласаар нэлээдгүй хугацааг үдлээ. Энэ завсар төрийн эрх бариж буй нам эвслийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандагч Иргэний нийгмийн байгууллагууд нэг хэсэгтээ гудманд гарч, жагсаал цуглаан зохион байгуулж, өлсгөлөн суулт ч зарлаж үзлээ.
УИХ-ын сонгуулийн үеэр иргэдийн саналыг авахын тулд популист амлалт өгч, улс орноо хөгжүүлнэ хэмээн байдаг “чадлаараа” хашгирдаг улс төрийн нам хүчнүүд, эрхэм түшээд сонгогдсоныхоо маргаашнаас эхлэн ард түмэнд “ар нуруугаа” харуулах явдал цөөнгүй байсан, байсаар ч байна. Сүүлийн үед энэ бүхэнд дургуйцсан, бухимдсан сонгогч олны үзэл бодлоо илэрхийлэх гол талбар нь интернет, цахим хэрэглэгдэхүүн боллоо. Харамсалтай нь эрх баригчид иргэдийн цахим хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлэх явдалд “хориг” тавьж, их бага хэмжээгээр “цензурдах” болжээ.
Энэ бүхний хойно Монголд нэгэн шинэ давалгаа бий болж, иргэний ардчилал нэг алхамаар урагшилсан үйл явдал эхлэлээ. Энэ бол Монгол улсын нэг сая иргэний хэрэглээ болсон интернет орчинд хэрэгжих “Цахим парламент” юм. Цахим хэрэглэгчдийн дуу хоолой санал санаачлагыг төрд хүргэх зорилгоор WWW.ZINDAA.MN болон “ONLINE PR AGENCY”-аас Онлайн Парламентын төлөөлөгчдийг сонгох санал хураалтыг өнгөрсөн хугацаанд явуулж, эл санал хураалтад нийт 599 хүн нэр дэвшиж 103093 хүн санал өгсөнөөс 33 хүн Онлайн Парламентын төлөөлөгчөөр сонгогдсон байна.
Эдгээр 33 төлөөлөгч Монгол улсын бүх аймаг, нийслэлийн дүүргүүд, гадаад улс оронд ажиллаж амьдарч байгаа Монголчуудын төлөөлөн, тэдний дуу хоолойг онлайн хэлбэрээр хүлээн авч, боловсруулалт хийн, иргэдийн дунд хамгийн ихээр хууль, улс төрийн шийдвэрт тусгуулахыг хүсэн хүлээсэн асуудлуудыг хөндөн, олон нийтэд цахим хэлбэрээр танилцуулан, улмаар шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэн, хэрэгжүүлэхийг шаардаж ажиллах юм байна.
Хэрвээ төр засгийн “эрхмүүд” цахим парламентын төлөөлөгчдийн буюу цахим хэлбэрээр асуудалд хандсан мянга мянган иргэдийн санал хүсэлт, асуудлын шийдлийг үл хайрхан хандах юм бол, тийм УИХ-ын гишүүдийг иргэд, сонгогчдын төлөөлөл болж ажиллаж чадахгүй юм байна гэдгийг цахим орчноор дамжуулан олон нийт, иргэд олж мэдэх болно.
Одоо иргэд өөрийн амьдарч буй аймаг, дүүргийнхээ тулгамдсан асуудал, санал хүсэлтээ цахим хэлбэрээр, онлайн төлөөлөгчөөрөө дамжуулан шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэх боломжтой боллоо. Цахим парламент хэрэгжсээр, ардчилал алхам алхамаар урагшилсаар, төр иргэний холбоо бүр ойртсоор, хөгжил дэвшил улам дээшилсээр байх боломж бүрдлээ.
Ц.Мөнх.ugluu.mn
Сэтгэгдэл ( 3 )
ner devshigchid yajsanal tsugluulsan n nen sonin.jishee n bi europad amidardag neg nuhuriinhuu ner deer sanal uguh geed yuruusuu bolohgui baisan.busad humuus ch bas mun adil bolohgui baigaa talaar yarij baisan.iim baliar hudlaa yum online parlament ch geh shig.internet biznes hiihee boliochee.songogdood garchihsan humuus dotor n hun baitgui nohoi ch tanihgui yumnuu tsohij yavna lee.ter nuhur bidnii tuluu yag dugar ch haragdaach.
ene humuusee gej neg ih*******bolchihson yum uu ugui bol tiim ih aimhai bolchihson yum uu yamar ch bsan neg l sonion saya erunhiilugch 1000 irgen huleen avch uulzlaa teren deer humuus hotiin darga erunhiilugch 2-t yostoi neg tsaasan malgaigaig hair gamgui umsgudug yum bnaa tegeed hural tarsanii daraa nuguu magtaad bsan nuhud in hurtel muusain yumnuud bi bi geed bi-giin uvchin taschihsan yu ch hiigeegui luivar l hiij baij bas uursdiiguu magtaad l gej ireed harin ch neg baruun solgoigui muuldag baina sh dee tiim l muulah baisan yum bol bosch ug heleh dee muulj bhgui dee gej bodood durgui hurch l bailaa