Хоёр сая юаньтай сейфийг хулгайд алдсан цаад эзнээр тодорч, хэвлэлийн баатар болоод байгаа Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг Монгол Улсаас дүрвэсэн учир Интерполоор эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл эх сурвалжийн өгүүлж буйгаар Н.Хүрэлбаатар дүрвээгүй, олон улсын хуралд оролцох ажлаар гадаадад явсан гэх мэдээлэл байна. Тэрээр “Ахмад настанд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүртээх нь” сэдэвт олон улсын хуралд оролцож илтгэл тавьсан гэх бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж байгаа гэнэ. Түүнийг удахгүй буцаж ирнэ гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
MONGOLOOROO ILTGEL TAVISAN YUM UU.ANGLIGUI HUN ILTGEL TAVIHIIG BODHOD BAGA GARIIN TSUGLAAN BAIJ DEE.