Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 06

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх, сонгуулийн бэлтгэлийг хангах хүрээнд  аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулсныг СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ. Сонгуулийн Ерөнхий Хороо санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө  аймаг, нийслэлийн сонгуулийн хороог  байгуулна гэсэн хуулийн заалтын  дагуу ийнхүү аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулж улсын хэмжээнд нийтэд мэдээлж байна.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээ авах, сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, нэг мөр сахин биелүүлэх явдлыг хангах зэрэг бүрэн эрхтэй.  Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулах ёстой. Ийнхүү байгуулагдаж буй аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод нийт 190 орчим хүн ажиллахаар байна.

Одоо Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод сум дүүрэгт сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө байгуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top