Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 07

Өнөөдөр хуваарь ёсоор байнгын хороод хуралдана. Хууль зүйн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд эхэлж Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг шийдэх юм.

Харин дараа нь Төсвийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжлэх юм байна.

Хэлэлцэх асуудал:

Түүгээр Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;

    “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд:


Хэлэлцэх асуудал:

    “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

    Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;

    “Байгууллагын үйл ажиллагаанд системчилсэн үнэлгээ хийх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;

    “Төрийн албаны зөвлөл дээр зарим хуулийн хэрэгжилттэй танилцах Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл.

4. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

    “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Huh mongol(122.201.18.5) 2013 оны 05 сарын 07

Orosuud yalatyn bayaraa mongold duraaraa temdeglej bolj bgaa yum uu...arai heterch bgaa yum bish uu..

0  |  0
Top