Н.Энхбаярыг баривчлах үед хохирсон иргэдийн гомдлын мөрөөр ажлын хэсэг байгууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 07

Ажлын хэсэг байгуулах тухай

            Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 33 дугаар зүйлийн 33.11 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

            Нэг. 2012 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үед нь тэнд байсан гэм буруугүй иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн талаар иргэдээс ирүүлсэн гомдлыг шалгаж, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

            Ажлын хэсгийн ахлагч:

            Ж.Батзандан                        -Улсын Их Хурлын гишүүн

            Гишүүд:

            О.Баасанхүү                        -Улсын Их Хурлын гишүүн

            З.Баянсэлэнгэ                     -Улсын Их Хурлын гишүүн

            Л.Болд                                   -Улсын Их Хурлын гишүүн

            Д.Ганбат                               -Улсын Их Хурлын гишүүн

Хоёр.Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Ч.Батбямба                          -Хууль зүйн байнгын хорооны референт

Э.Болормаа                         -Өргөдлийн байнгын хороо зөвлөх

            Б.Төрболд                             -Хяналт үнэлгээний хэлтсийн референт

Б.Батаа                             -Хүний эрхийн үндэсний комиссын гомдол хариуцсан ахлах референт

            Гурав.Ажлын хэсгийн үйл ажиллагаанд холбогдох албан тушаалтнуудыг оролцуулж шаардлагатай дэмжлэг, туслалцаа авах, нэмэлт мэдээлэл, судалгаа гаргуулан дүн шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулахыг ажлын хэсгийн ахлагч /Ж.Батзандан/-д зөвшөөрсүгэй.

 

            ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРООНЫ ДАРГА Д.ГАНБАТ

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (86.71.73.213) 2013 оны 06 сарын 12

zuv sh dee nugel nudeerei garna gedeg ene bhaa ehner ni hurtel aimar avgai bna lee sh dee ger buliin soel ene ter bdag yum uu enhbayar hurtel yalaadaa yag gudamd arhi uugaad hoorondoo alaltsaj bgaa huligaan shig l bna lee kkk urid ni sanal ugch baisandaa ih ichilee huu ni hurtel yu yaraid bgaa yum be kkk hunii urdaas harj suugaad asuuh asuultiig ni sonsood hariulj chadahgui bj usa-d sursan ch geh shig huurhii dee buur umnuus ni ichij uhlee

0  |  0
sa(49.0.200.19) 2013 оны 05 сарын 10

yamar ch hun bertej gemteegui geed l haana uun deer in

0  |  0
irgen(24.196.148.242) 2013 оны 05 сарын 07

elbegdorj amisgaag shalga

0  |  0
irgen(24.196.148.242) 2013 оны 05 сарын 07

elbegdorj amisgaag shalga

0  |  0
irgen(24.196.148.242) 2013 оны 05 сарын 07

elbegdorj amisgaag shalga

0  |  0
irgen(24.196.148.242) 2013 оны 05 сарын 07

elbegdorj amisgaag shalga

0  |  0
kkkkkkkkkkkkkkkkkkkk(202.126.89.178) 2013 оны 05 сарын 07

Yun oroi baiguulaa ve

0  |  0
Top