УИХ-ын гишүүн асан Р.Нямсүрэнтэй ярилцлаа.
-Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах асуудлыг МАН-ын зүгээс тавиад амжилт олсонгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн энэ асуудлыг хөндсөн нь нэг талаас олны анхаарлыг татах гэсэн үйлдэл гэж харагдаж байна. Таны хувьд эл үндэслэл нь хэр бодитой байсан гэж бодож байна вэ?
-МАН-ын тавьж байсан шаардлага бол Засгийн газрыг бүхэлд нь биш харин Засгийн газрыг удирдаж байсан Ерөнхий сайдыг хууль зөрчиж байгаатай нь холбогдуулан огцруулах тухай үндэслэлээ гаргаж тавьсан. Бүр нарийн хууль яриад байвал Ерөнхий сайд огцорно гэдэг бол Засгийн газар бүхэлдээ огцроно гэсэн үг. Энэ утгаараа Засгийн газрыг огцруулах гэдэг асуулт бол оносон асуулт.
Ер нь Ардчилсан намын нөхдүүд төр засгийн эрхийг аваад, явуулж байгаа үйл ажиллагаа нь хууль зөрчиж байгаа явдал үнэхээр их байна. Хамгийн наад зах нь хүний нөөцийг бүрдүүлэх асуудал, боловсон хүчнүүдийг хуучныг нь халж, шинийг томилох асуудал нь хууль зөрчөөд байгааг өөрсдөө ч нотлоод, өөрсдийнхөө гаргасан шийдвэрийг буцааж хүчингүй болгоод байгаа шүү дээ. Энэ бол хууль зөрчиж байгаа асуудал мөн үү гэвэл мөн.
Хэрэвзээ Монгол улсын Ерөнхий сайд хууль зөрчөөд байвал түүнээс доошхи албан тушаалтнууд, бүр орон нутагт байгаа анхан шатны нэгжид үүрэг хариуцлага хүлээж байгаа нөхдүүд “Төрийн гурван өндөрлөгийн нэг Монгол Улсын Ерөнхий сайд хууль зөрчиж болоод байхад бид яагаад болдоггүй юм” гэсэн асуудал ургуулж бодоод монгол улс маань хуульгүй улс гүрэн болчих вий дээ гэж бодогдож байна. Ийм учраас тавигдаж байсан үндэслэлийг зөв гэж бодож байна.
1920-иод оны төгсгөл 1930-аад оны дунд үед Герман улсад үндэсний социалист нам гэж байгуулагдаад тэр нам хүчээ авч Гитлер засгийн эрхэнд гараад фашизм гэдэг зүйл рүү орсон байдаг. Харин манай АН бол барууны чиглэлийн нам. Барууны нам хэт баруун тийшээ явахаар фашизм руу явдаг, зүүний нам хэт зүүн тийшээ явахаар коммунизм руу явдаг. Тэгэхээр АН зарим зүйл дээр хэт баруун тийш хэлбийгээд байгаа хандлага бол харагдаж байгаа.
-Та АН-ыг фашизм руу дөхөөд байна гэж хэлээд байна уу?
-Ардчилсан нам фашизм руу дөхлөө, орлоо гэж хэлээгүй. Ер нь тийм байдаг шүү хэлж байгаа юм.
АН-ынханы ярьж байгаа, хийж байгаа нь их зохисгүй байгаа. Жишээ нь УИХ-ын дарга З.Энхболды анх УИХ-ыг зохион байгуулж байхдаа хүч хэрэглэж цөөнхөө дарангуйлж байгаа байдал нь хэт барууны л үзэл санааны нэг илэрхийлэл болж байгаа юм шиг харагдаж байсан. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хууль ёсыг гажуудуулж байгаа байдал, ялангуяа аль нийгмийн эрхэм зүйл болох, хүний нөөц боловсон хүчинд хандаж байгаа бодлого бол хэт баруунжих хэв шинж харагдаад байгаа юм.
Ам нээвэл уушги нээ гэж үг бий. Нэгэнт ярьсных бас нэг зүйл хэлье. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль гэдэг нэрийн дор өрсөлдөгчөө нам цохиж унагаж байгаа явдал бол ерөөсөө л нийгмийг хагаралдуулсан, нийгмийг хэсэг бусаг болгож хуваасан явла болж байна. Үүнд иргэн бид тун их эмзэг байгаа. Үүнийг хаа хаанаа бодох л асуудал.
-Өрсөлдөгчөө нам цохиж унагаасан гэж хэнийг хэлж байна вэ. Экс Ерөнхийлөгчийг үү?
-Тийм ээ, Н.Энхбаярыг хэлж байна. Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдвөл өрсөлдөх хүн мөн үү гэвэл мөн. Түүнийг өрсөлдүүлэхгүй байхын тулд хууль, шүүх, хүчний байгуулллагын оролцоотойгоор унагаж байна шүү дээ. Анх эхлээд таван зүйл зөрчилтэй гээд шүүгээд л байсан, шүүгээд л байсан. Эцэст нь 2 зүйл л болсон шүү дээ. Би хуульч биш. Гэхдээ л бодоод байхад ийм л байна. Нөгөө зочид буудал нь юу билээ.
-Өргөө...
-Тэр нь гурван давхар байрны нэг орц л юм байна лээ шүү дээ. Хэрэв өмчлөлийн асуудал яригдаад байгаа бол Улаанбаатар зочид буудал, Баянгол зочид буудал гээд үй олон том зүйлүүдийг яах юм. Хэвлэх үйлдвэр гээд байгаа нь балгас л байна шүү дээ. үүнээс том барилгуудыг өмч хувьчлал нэрээр авчихсан байгаа хүмүүсийг яах ёстой юм. Ингээд бодоод байвал их сонин зүйл гарна.
-АН мэндлээд 23 жилийн нүүр үзчихжээ. Гэтэл та фашизм гэгч зүйлийн тухай санууллаа. Ардчилал байхгүй гэж хэлэх гээд байна уу?
-Анх эхлээд Монгол оронд Ардчилсан хувьсгал гарсан 1992 оны Үндсэн хууль энэ тэрийг хэн ч үгүйсгэхгүй. Нийгмийн шинэчлэл өөрчлөлт, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, хүн өмчтэй байх асуудал энэ тэрийг 100 хувь зөвшөөрөх ёстой. Энэ бол зөв. Харин явц дундаа энэ маань юу болоод байна вэ. Өнөө гайхалтай ардчилал гэж яриад байгаа зүйлийн чинь амин сүнс болсон хүний эрхийн асуудал хүнд байна. Жишээ нь, ардчиллын үнэт зүйл нь парламентын засаглал болж байгаа. Гэтэл парламениад байгаа цөөнх гэж нэлээд байгаа МАН байнгын хороодод 1-1 хүнтэй байхад АН 3-4 хүнтэй байх жишээтэй. Энэ чинь ардчилал мөн үү.
Н.Алтанхүү
Сэтгэгдэл ( 7 )
neeree ene hunii ued tujiin narsiig duusgasan ardni bagabandi baisa
үнэхээр АН дэндэж байна...нэг л балрахын дохио. Гудамжнаас шууд гарч ирээд төр барьдаггүй л байхгүй юу...
танай ху намынхан л урт шар хувалзыг -- шалгуулах баривчлуулах ажлыг хийсэн шүү дээ.
iim gishuun hezee songogdsiin
zunug uwgun mini bitgii khuts
ядаэж ганц хоёр ном түүх уншаад яривал дээрсэн Фашизм бол германий социалист намаас л үүссэн шүү дээ.
hohino sh dee uursduu neelten deer daljiganaj chihaad odoo bolohoor uilan duugaraad naad*****chin selengiig suiruulsen nuhur sh dee