Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл хуралдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 07

Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан өнөөдөр 11.00 цагт Төрийн ордонд болсон билээ. Тэгвэл нууц асуудал хэлэлцсэн уг хуралдаан дөнгөж сая өндөрлөсөн юм. Харин үүний дараа Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан 13.00 цагт Төрийн ордонд эхлэх юм байна.

Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Улстөрийн бодлогын хэлтсийн дарга Д.Анхбаяраас энэ талаар тодруулахад “Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны  гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч эрхмийг тодруулна. Лхагва гаригт Их хурлаа хийж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг батламжлахаар төлөвлөөд байгаа”  гэж мэдээллээ. Бид энэ талаар та бүхэнд эргэн мэдээллэх болно.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дамиран(112.72.12.27) 2013 оны 05 сарын 07

Тэгээд Элбэгийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй байхаар шийдвэрлэв. Хэ хэ.

0  |  0
Top