У.Барсболд Хяналт, ёс зүйн дэд хороонд гомдол гаргажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 07

МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд өөрийг нь намын гишүүнээс хассан тухай шийдвэр нь МАХН-ын дүрмийн олон заалтыг ноцтой зөрчиж байна хэмээн зохих журмын дагуу гишүүний эрхээ хамгаалуулахаар Хяналт, ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан байна.

Тэрбээр МАХН-ын дүрэмд гишүүнийг намаас хасах тухай, тэр тусмаа энэ шийдвэрийг Гүйцэтгэх товчоо гаргах тухай ямар нэгэн заалт байхгүй. Мөн гишүүнээс хасах тухай шийдвэрийг хэлэлцэхдээ намын гишүүнийг өөрийн биеэр хуралд оролцуулалгүйгээр, нууцаар шийдвэр гаргасан зэргийг үндэслэн гомдол гаргажээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BC(202.21.106.169) 2013 оны 05 сарын 07

XARANXUI BOLOVSROLGYI BYDYYLGYYDIIN NEGDEL GANC GYALTAAX GISHYYNEE AD YZEED YAXNAV DEE. XUURXII URUVDMUUR AMITAD...

0  |  0
Top