АН-ын ҮЗХ хаалттай хуралдан Ц.Оюундарийн асуудлыг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 07

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өдгөө ид үргэлжилж байна. Хуралдааны эхэнд АН-ын шинэ дүрэм болон нэр дэвшигчийн дүрмийг баталлаа. Дараагаар нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлож буй Ц.Оюундарийн асуудлыг хэлэлцэх  учир хэвлэлийнхэнийг гаргасан юм. Ингэснээр хуралдаан хаалттай үргэлжилж байна. Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцсэний дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших АН-ын  гишүүн өөрийн өргөдөл, холбогдох журмын дагуу бичиг баримтаа Гүйцэтгэх зөвлөлд хүргүүлэх аж. Ерөнхийлөгчид хэдэн ч хүн нэр дэвших боломжтой бөгөөд Гүйцэтгэх зөвлөл зөвхөн гурван нэр дэвшигчийг сонгоно.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.68.228.104) 2014 оны 06 сарын 21

Thanky Thanky for all this good iniotmarfon!

0  |  0
Top