АН-ын ҮЗХ-ны ээлжит хуралдаан Төрийн ордны Их танхимд болж байна. Уг хурлын эхний асуудал нь тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ц.Оюундарийг жинхлэх эсэх асуудал юм. Тэгвэл ҮЗХ хаалттай хэлэлцэж АН-ын ҮЗХ-ны гишүүдийн олонхийн саналаар Ц.Оюундарийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо.
Ц.Оюундарь нь 1999-2001 онд Ийгл телевизийн дэд захиралаар ажилласан. 2006-2008 онд АНУ-ын Берклей хот дaхь Калифорнийн Их Сургуулийн Сэтгүүл Зүйн Дээд сургуулийг дүүргэж, “Сэтгүүл Зүйн Мастер”-ийн зэргийг тв продакшн чиглэлээр суралцан хамгаалснаар “бүрэн телевизийн” болсон.
Өнгөрөгч 2012 оны намраас тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Баяр хүргэе.Элбэгээг