Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг ҮЗХ нь дэмжив

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 07

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өнөөдөр болж байна. Тус хурлаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч байсан Ц.Оюундарийг батламжлан тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга болгосон. 

Дөнгөж сая авсан мэдээллээр одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тус намаас дахин нэр дэвшүүлэх эсэхэд санал хураахад 181 буюу 100 хувийн дэмжлэгтэйгээр тэрбээр дахин нэр дэвших эрхтэй болсон байна. 

Энэ тухай УИХ-ын дарга З.Энхболд өөрийн хувийн твиттер хуудаснаа “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг АН-ын ҮЗХ хурлаас 181 санал (100%) авч дахин нэр дэвшлээ. Хувьтай хүн хурнаар” хэмээн жиргэв. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jdueie(213.166.199.66) 2013 оны 05 сарын 07

Bayr hvrgie amjilt eronhiilogcj gedeg bol belegdel bish yum bn gedegiig oilguulj ogson tand amjilt hvsie

0  |  0
Top