“МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ХҮСЭЛД НЭГДЭХ ХӨДӨЛГӨӨН”-ий тэргүүн, Онлайн Парламентын төлөөлөгч Б.Буджаргалтай хөдөлгөөнийх нь үйл ажиллагааны талаар ярилцлаа.
- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргье. МҮХНХ-ийнхөө талаар товч танилцуулахгүй юу?
Сайн. Танд ч бас энэ өдрийн мэнд хүргье. Өнөөдрийн Монгол улсын өнөөгийн нөхцөл байдлыг харахаар зүгээр суух арга алга. Улс төр, эдийн засаг, нийгмээ хараад үнэхээр бухимдаж байна. Гэхдээ энэ бухимдал сайн зүйлийн төлөө, өөрчлөхийн төлөө юм л даа. Зүгээр бухимдаж суугаад юу ч өөрчлөгдөхгүй учраас энэ хөдөлгөөнийг байгуулж ажилдаа орсон. Манай хөдөлгөөн нийгэмд бий болон бугшсан байгаа олон дутагдал, алдаа завхарлуудтай тэмцэхээр байгуулагдсан.
- Та өмнө нь ерөнхийлөгчид ил захидал бичиж байсан төдийгүй бас мэтгэлцээнд дуудаж байсан шүү дээ.
Тиймээ ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дөрвөн удаа ил захидал явуулсан боловч нэгэнд нь ч хариу ирүүлээгүй. Мөн ерөнхийлөгчийн халз мэтгэлцээнд урьсан боловч бас хариу ирүүлээгүй. Улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлаар л ярилцах хэрэгтэй байна. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөх хэрэггүй гэсэн хуучин нийгмийн зарчим санаанд орж байна.
- Одоо МҮХНХ ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
Манай МҮХНХ “Монгол Хүний Хүслийн тунхаг”-аа гаргаж олон нийтэд тарааж байна. Энэхүү тунхагт Монгол улсыг цааш хөгжүүлэх стратеги багтсан байгаа. Энэ нь бид хоосон амны бангаар бурдаг нөхдүүдээс ялгаатай бөгөөд баримттай, онолтой, идеологитой тэмцэнэ, хийж бүтээнэ гэсэн үг. Одоо хүн төрөлхтний хөгжлийн загваруудыг багтаасан “Зөв хөгжил, Агуу үндэстэн” гэсэн нэртэй ном маань хэвлэлтээс гарч байна. Үүнээс өмнө “Зөв хүн, зөв амьдрал” номыг хэвлэн гаргасан. Одоо удахгүй Хөдөлгөөнийхөө нээлтийг үйл ажиллагааг хийхээр бэлтгэлээ хангаж байна.
- Ерөнхийлөгч таныг үгийг сонсохгүй бас захидалд чинь хариу өгөхгүй байна шүү дээ. Одоо цаашид ямар арга хэмжээ авъя гэж төлөвлөж байгаа вэ?
Юун түрүүнд тав дахь захидлаа өгнө. Гэхдээ ам хэлээрээ ардчилал ярьдаг боловч бодит байдал дээр ардчиллын үнэт зүйлийг уландаа гишгэдэг хоосон дүр эсгэсэн нөхөр гэдэг нь саяхан харагдсан. Өнгөрсөн долоон хоногт Нобелийн шагналтантай хамт хийсэн лекцэн дээр миний бие оролцож асуулт асуух гэсэн боловч асуулгаагүй. Гучин минут гараа өргөн зогссон.
- Үнэхээр та гучин минут зогссон гэж үү?
Тиймээ. Зориуд асуулт асуулгаагүй.
- Яагаад зориуд таны асуулт асуух боломжийг хаасан гэж бодож байна уу?
Мэдээж. Анхнаасаа тэрхүү ардчиллын тухай лекцийг хайрцаглачихсан байхгүй юу? Асуулт асуух хүмүүсээ урьдчилан бэлдчихээд түүндээ өөрөө хариулаад л. Товчоор хэлбэл бараг л өөрөө асуугаад, өөрөө хариулж байна гэсэн үг шүү дээ. Бас тэр хүн ичих булчирхай байхгүй юм байна. Монголчуудаасаа ичдэггүй юмаа гэхэд тэр Нобелийн шагналтнаас ичих хэрэгтэй шүү дээ.
- Монголд ер нь ардчилал бодит утгаараа байж чадаж байна уу? Саяхан АОХН-ийн ээлжит хурал болоод өнгөрлөө шүү дээ. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
Ерөнхийлөгчийн гаргасан авир зангий нь харахад хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь боож байна шүү дээ. Ерөнхийлөгчөөсөө асуулт асууж, ярилцах боломж байвал тэнд ардчилал байна гэсэн үг биз дээ. Гэвч өнөөдөр бодит байдал дээр эсрэгээрээ байна. Сүүлийн үед ардчиллын үнэт зүйлүүдийг уландаа гишгэж байна. Ардчиллыг уландаа гишгэнэ гэдэг нь ард түмнийг үл тоож, доромжилно гэсэн үг. Бас ард түмнээсээ холдоно гэсэн үг шүү дээ. Саяын болсон хурал бол яах вэ сонгуулийн өмнөх шоу шиг л санагдсан. Энэ хурал болоход ард түмэн л ёстой шаврын хаалт болсон байх. Бараг л гэрээсээ гарч болохгүй гэсэн тогтоол гаргачихсангүй. Манай ерөнхийлөгч болон эрх баригчид хүн төрөлхтнийг хуурахыг хүсээд байна. Тэдэнд хандаад хэлэхэд Монголд ардчилал байхгүй. Энэ хурлаас Монголд наалдсан зүйл нь юу вэ гэдгийг ярилцах хэрэгтэй.
- АОХН-ийн хурал хийснээр дэлхийд Монголыг сурталчилсан нь ач холбогдолтой болсон үйл явдал хэмээн эрх баригчид тайлбарлаж байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна.
Дэлхийд нэрээ гаргана, эх орныхоо нэрийг цуурайтуулна гэх мэт худлаа зүйлээ одоо ер нь болих хэрэгтэй. Ийм зүйлд хөөрч байгааг нь харахаар манайхан яг л хүүхэд шиг байгаа нь харагддаг. Товчхондоо бол насанд хүрээгүй байна шүү дээ. Нэг тамирчин олимпоос алт аваад монголын нэр дэлхийд гараад л монголыг тэд ямар мундаг юм бэ гээд л шүлсээ гоожуулаад байдаг гэвэл ёстой том эндүүрэл. Харин Өмнөд Солонгос шиг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлээд түүнийг нь хүн төрөлхтөн хэрэглэж байгаа бол ёстой Монголыг юм хийж чадаж байна л гэж үнэлнэ шүү дээ.
Үүнтэй л адил сая болсон АОХН-ийн хурал болсон. Дэлхий биднийг харж байна ч гэх шиг, дэлхий биднээс суралцаж байна ч гэх шиг ингэж улайм цайм худал залж болохгүй шүү дээ. Саяын энэ хурал бол цаг мөнгө үрсэн л үйл ажиллагаа болсон. Яасан ч тансаг зохион байгуулдаг юм. Яг л Арабын шахууд шиг л хүлээн авалтуудыг хийж байна лээ. Одоо эрх баригчид энэхүү хурлынхаа санхүүгийн тайланг гаргаж өгөх хэрэгтэй шүү дээ. Аудитын шалгалт ч хийх хэрэгтэй. Шинэчлэл хийх гэж байгаа бол тэр нь нээлттэй байхаас эхэлнэ шүү дээ.
- Та ер нь ардчиллыг үгүйсгэдэг үзэл бодолтой хүн үү. Ардчилал хэрэгтэй, сайн зүйл шүү дээ?
Ардчилалд дургүй биш харин дүр эсгэсэн худал ардчилалд дургүй. Ардчилал бол дэлхий өмч гэдгийг Нобелийн шагналтан лекцэндээ хэлсэн. Тиймээс энэ хүн төрөлхтний үнэт зүйл болсон ардчиллыг өөрийн орондоо хөгжүүлэх нь бидний даалгавар. Ардчилагчид 23 жил ардчилал гэж орилоод юу ч бүтээж чадсангүй харин ихийг устгажээ. Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас аюултай болохыг ч бас Нобелийн шагналтан хэлээд явлаа шүү дээ.
- Монголын ардчилал бол дүр эсгэсэн ардчилал гэж та бодож байна уу?
Яг тийм. Монголын ардчилал бол ёстой худлаа, дүр эсгэчихсэн. Бодит байдал дээр бол ардчилал байхгүй шүү дээ. Энэ бол дарангуйллаас аюултай гэдэг нь харагдаад байна. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болон бусад ардчилал ярьдаг хүмүүсийг хараарай. Үнэндээ ардчиллын талаар олигтой ч мэдлэггүй бас ардчилал байгуулъя гэсэн ч хүсэл байхгүй. Харин ардчилал ярьж л хоолоо олж иддэг хүмүүс.
- Тэднийг ардчиллыг Монголд оруулж ирсэн буянтай хүмүүс гээд нийгмээрээ магтан дуулж байна шүү дээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаад ард түмнийг тархийг сайн угааж байна шүү дээ. Худлаа юмыг мянга давтахаар үнэн юм шиг болдог гэдэг шүү дээ. Үүнтэй л адил.
- Тэгвэл хэрхэн жинхэнэ ардчиллыг байгуулах вэ?
Монголчуудын хувьд ардчиллын замаар хөгжих нь чухал. Харин ямар ардчиллаар явахаа Монголчууд өөрсдөө сонгох хэрэгтэй. Заавал либерал буюу чөлөөт ардчиллын замаар явах шаардлага ч байхгүй. Харин өөрсдийнхөө онцлогт тохирсон ардчиллыг хөгжүүлэх нь чухал. Тэгэхээр Монголчууд өөрсдийгөө таньж мэдэх л хэрэгтэй. Мөн ардчиллын онолыг судлаж, мэдэхийг хэзээ ч мартаж болохгүй. Ерөөсөө аливаа зүйлийг онолгүй хийнэ гэдэг сохроор хийнэ гэсэн үг шүү дээ. Сохроор хийвэл хэрхэн алдаа завхрал гаргаж, улс орноо балалдгийг өнгөрсөн 23 жилийн түүх харууллаа шүү дээ. Одоо алдаагаа давтах эрх байхгүй.
- Ярианыхаа төгсгөлд таниас арай өөр асуулт асууя гэж бодож байна.Та онлайн парламентын төлөөлөгчөөр сонгогдсон байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?
Тиймээ. Онлайн парламентад Багануур дүүргийн иргэдийг төлөөлөн ажиллаж байна. Иргэд сонгогчдын үгийг эрх баригчдад хүргэж байх гүүр болж ажиллах нь бидний зорилго. Тиймээс Багануур дүүргийнхний өмнө тулгамдаад байгаа олон асуудлуудыг шийдэхэд нь тус болно хэмээн зорьж явна.
- Та цаашдаа юу хийнэ гэж бодож байна вэ?
Улс орныхоо сайн сайхны төлөө зүтгэнэ дээ.
- Ярилцсан танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
- Баярлалаа
Сэтгэгдэл ( 8 )
Чам шиг ичих нүүрээ элгэндээ наасан нэр нүүр горилсон тэнэг сармагчингаар манай БАГАНУУРЧУУД ЯАХ ВЭДЭЭ?БИД Л ЧАМАЙГ СОНГООГҮЙШҮҮ? ичмээр юм.нутгийн нэр барихаа БОЛЬ? МАНГАР БАЦААНАА.
Чам шиг ичих нүүрээ элгэндээ наасан нэр нүүр горилсон тэнэг сармагчингаар манай БАГАНУУРЧУУД ЯАХ ВЭДЭЭ?БИД Л ЧАМАЙГ СОНГООГҮЙШҮҮ? ичмээр юм.нутгийн нэр барихаа БОЛЬ? МАНГАР БАЦААНАА.
manai baganuur duureg nileen asuudal olontoi bgaa shuu sain ajilaarai irgediin duu hooloi sain bolooroi gej husie.
Hudlaa hulchgar amitan. Goviinhon ene nusgaig harin yarih bhoo
харин мундаг залуу байна
Ene odoo ichij amidraasaa. Bolimoor yumaa. Baganuur duurgiinxen enuugeer dutval gej dee. yoo nudnii bulai unen hulhi gar daa.
Nutg-n dvv hudlaa show hiigeed bgaarai. Chamaig yamar bulhai hiij yavsan-g medne shv.
БАС ЮУН ЯМААН САХАЛТАЙ ДАНЖААД ГАРААД ИРВЭЭ ИЙМ ШИЗОТОЙ ЮМНУУД ХОЛ ЯВДАГГҮЙ ЮМ.