Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар өчигдөр Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарийг олонхийн саналаар батламжилсан билээ. 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш өдийг хүртэл тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө албан тушаалд нь ийнхүү томилсон юм. Мөн тус хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг 100 хувийн саналаар дахин нэр дэвшүүлэхээр болсон. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас тодруулга авснаа хүргэе.
-Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар албан ёсоор томилогдлоо. Хамгийн түрүүнд анхаарах асуудал тань юу байна вэ?
-Юуны түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд амжилттай оролцох явдал. Мэдээж хэрэг, 2012 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн хүрээнд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхээс гадна бүтээн байгуулалтын ажил, нэн ялангуяа бидний өмнө тавьсан зорилго буюу ард иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх асуудалд голчлон анхаарч ажиллана. Үүний зэрэгцээ Монгол Улсад улс төрийн намын тогтолцоог улам сайжруулах чиглэлд Ардчилсан нам манлайлагчийнхаа үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Дүрмийн шинэчлэлт, улс төрийн намуудын хуулиудыг шинэчлэх ажилд манай нам түүчээлэн оролцоно гэдгийг илэрхийлж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчийн асуудлыг намын Их хурлаар баталгаажуулах уу. Аль эсвэл эцсийн шийдвэр нь энэ гэж үзэж байна уу?
-Ерөнхийдөө бол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу тухайн намын зүгээс тусгай журам гаргах ёстой. Сая бид нар Үндэсний зөвлөлдөх хорооныхоо хурлаар энэхүү журмыг баталсан. Энэ батлагдсан журмаар ҮЗХ-ноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ баталж гаргана. Түүнийгээ УИХ-аар ёсчлон батламжилна гэсэн байгаа. Өнөөдөр Ардчилсан намын тавдугаар Их хурал хуралдана. Энэ хурлаараа өчигдрийн ҮЗХ-ноос гаргасан шийдвэрээ ёсчлон батламжилж, гишүүдээ танилцуулах юм.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 4 )
SAIHA SEXY AMITANSHUUENE OYUNDARI
Сэлэнгэ аймгийн ээж мод-Улан-Удэ хот-Итгэлт хамбад мөргөх аялалд урьж байна. Аяны их зам ХХК 99945545
Сэлэнгэ аймгийн ээж мод-Улан-Удэ хот-Итгэлт хамбад мөргөх аялалд урьж байна. Аяны их зам ХХК 99945545
ih l*****hun shig sanagdaad bgaam daa. sumyabazar yalsan chin zasag togtvorgui bhad neg suudlaa inged aldaj bolohgui sh dee. songuuli shudraga yavsan uu ntr geh uhaanii yum bichsen bdgiim.