Өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Тэрбээр Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх аж. Учир нь Монголын Засгийн газар "Оюутолгой" компанийн удирдлагуудтай удаа дараа уулзсан ч энэ тухай мэдээлэл нь өдий болтол хаалттай байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар хоёр талын хэлэлцээрийн үйл явц, үр дүн олон нийтэд нээлттэй, ил тод байх ёстой гэсэн шаардлага тавихаар болжээ. Тус хэвлэлийн хурал 11.00 цагт Төрийн ордонд, С.Ганбаатар гишүүний ажлын өрөөнд болох юм байна.
Сэтгэгдэл ( 0 )