Л.Цог уу, О.Цолмон уу

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 09

Улстөрийн намууд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ ид тодруулж байна. Өнөөдрийн байдлаар голлох байр суурьтай байгаа хүчнүүд нэр дэвшигчээ зарлаж, батламжийг нь албан ёсоор гардуулсан. Өөрөөр хэлбэл АН болон МАН Ерөнхийлөгчид өрсөлдөх лидерүүдээ албан ёсоор зарласан төдийгүй нэр дэвшигчээ батламжилж байна гэх нэрийдлээр сонгуулийн PR-ыг нь хийгээд эхэлчихлээ. Манай намаас нэр дэвшиж байгаа хүн бол хун шиг сэтгэлтэй тогос шиг хүн байгаа юм гэж хэлэх нь холгүй болж байна.

Харин дээрх хоёр намын нэр дэвшигчийн саналыг хуваах эрхмүүд тодорхой болоогүй. МАХН-ын тухайд өнөөдөр нэр дэвшигчээ тодруулна. Тус намын зүгээс хийсэн мэдээллээр бол УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, ЭМ-ийн сайд Н.Удвал дөрвөөс хэн нэгнийг нь “сугална” хэмээж байсан ч өнөөдөр салхи Н.Энхбаярын зүгт үлээж байгааг эх сурвалж хэллээ.

Гэхдээ нарсанд суугаа Н.Энхбаяр биш л дээ. Харин энэ хүнийг наранд мандаж байх үед буюу Монгол Улсын Ерөнхийлөгч байх үед нь олны танил болж чадсан хатагтай О.Цолмон нэр дэвшиж магадгүй байгаа гэх мэдээлэл чих шүргэлээ. Энэ талаар нэлээд эртнээс яригдаж байсан боловч тус намын албаны эх сурвалжууд няцааж байсан юм. Харин өнөөдөр эр нөхрөө “барьж”, улс орныг далдаас удирддаг байсан гэх О.Цолмонгийн нэр дэвших асуудал сэргэж байна. Дур эзнээ голохгүй гэгчээр нэр дэвшүүлэх асуудалд О.Цолмон нэг их татгалзахгүй нь мэдээж. Хэлье гэвэл хэлнэ, яръя гэвэл ярина. Түүнд улс орныг удирдах гэхээсээ илүүтэй “хор найруулах” авъяас бий гэдэг. Тиймдээ ч Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэх томоохон вант улс улс орныг эзэгнэж байсан түүхтэй. Үүнд О.Цолмонгийн оролцоо их бий гэдгийг  улстөрийн хүрээнд ярьдаг байлаа.

Н.Энхбаярын гэргий О.Цолмон гэж хэн бэ?

Түүний эцгийн талын гурван үеийн намтар түүхийг Монголчууд андахгүй болсон байх. Цолмонгийн эцэг Онон, Ононгийн аав Цэнд, Цэндийн аав Гомбожав гэдэг хүн байсан гэдгийг хэвлэлүүд хангалттай цацсан. Мэдлэг мэргэжлийн тухайд Онон эмч, Цэнд улстөрч, Гомбожавыг мэргэн гүн хэмээн нэрийддэг байж.

Харин эхийн талыг нь хөөвөл Буриад удамтай. Гомбожав нь Агриппина Николаевна Боржонова гэх буриад бүсгүйтэй ханилан хоёр хүүхэдтэй болсны нэг нь Цолмонгийн өвөө болох Цэнд. Мэргэн гүн Гомбожав 1937 онд хэлмэгдүүлэлтэд өртөж баривчлагдсан бөгөөд тухайн үед түүнийг хоёр хүүхдийнх нь хамт баривчилж байжээ. Азаар эхнэр хүүхдүүд нь суллагдаж эсэн мэнд үлдэж харин Гомбожав амиа алдсан аж.

Хожим нь түүний хүү Цэнд Завхан аймгийн мод боловсруулах үйлдвэрт ажиллах болсон нь мөн л улстөрийн хэлмэгдүүлэлт байсан гэх. Тиймээс эцгийн талаасаа удам судраараа хэлмэгдсэн төдийгүй өдгөө эр нөхрийгөө ч хэлмэгдлийн шуурганд автаж шоронд сууж байна хэмээн ярих дуртай хатагтай.

Өдгөө О.Цолмон хараа хяналтгүй, эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусалдаг “Ерөөл сан”-гийн тэргүүнээр ажиллаж байгаа ч нөхрийнхөө намын асуудалд “хошуу дүрдэг” гэх. Хэдийгээр улстөрөөс ангид байхыг хүсдэг гэх боловч түүний өсөж өндийсөн орчин, одоо байгаа нөхцөл нь хэзээ ч улстөрөөс ангижруулахгүй байгаа бололтой. Гэхдээ тэр Н.Энхбаяраас ч өмнө УИХ-д нэр дэвшиж байсан түүх бий. Харин Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхий сайд болсны дараа Тагнуулын ерөнхий газрын зөвлөхөөр долоохон хоног ажиллаж байсан нэгэн гэдгийг Монголчууд мартаагүй. Тэр долоохон хоногийн хугацаанд нөхрийнхөө казино болон бас бус хэрэгтэй холбоотой мэдээллийг “устгасан” гэх. Мөн 2006 онд О.Цолмон нөхрөө төлөөлөн БНСУ-д очсон гэдэг.

О.Цолмон ЗХУ-ын Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийг эдийн засагч, философич мэргэжлээр төгссөн. Н.Энхбаяртай ханилан 4 хүүхэд төрүүлсэн. Том хүү нь Э.Батшугар. Удаах охиныг нь Э.Бямбадулам гэх ба бага хүүг нь Э.Дашнамжил гэдэг. Отгон охиныг Э.Ренчинлхам гэх.

Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн талаар товч танилцуулахад ийм байна.

Логийн Цог гэж хэн бэ?

Харин МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчид “өрсөлдөж” байгаа УИХ-ын дэд дарга Л.Цогийн хувьд улстөрөөс бараа тасардаггүй нэгэн. Ёстой л эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдгийн үлгэрээр төрийн өндөр албан тушаал хашиж л байдаг, бууж л байдаг нэгэн. Улстөрийн өндөр карьергүй ч түүнд аз бий.

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Монгол Улсын Их Хурлын дэд дарга

Төгссөн сургууль, мэргэжил

1970 онд 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

1977 онд ЗХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуулийн Хуулийн факультет

1988 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн

Ажилласан байдал

1977 - 1986 онд Улсын Прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтсийн дарга

1988 - 1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын төв хорооны дэргэдэх намын хянан шалгах хороонд байцаагч

1990 - 1992 онд Улсын Бага Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга

1996 - 1999 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга

1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга

Гадаад хэл

Орос

Х.Амгалан

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sarantuya(122.201.18.186) 2013 оны 05 сарын 11

demjij baina.Khumuus medleg bolovsroltoi khund durgui bolson uedee.

0  |  0
sarantuya(122.201.18.48) 2013 оны 05 сарын 11

Estoi demjij baina.

0  |  0
sanal(202.21.115.170) 2013 оны 05 сарын 10

solitoi bish l bol TSolmon EK blohgui ternii orond Avargaa demjsen ni deer MAXN aa

0  |  0
sanal(202.21.115.170) 2013 оны 05 сарын 10

solitoi bish l bol TSolmon EK blohgui ternii orond Avargaa demjsen ni deer MAXN aa

0  |  0
Би худалч биш(180.235.181.149) 2013 оны 05 сарын 10

Ц. Цолмон шүү Монголчуудаа сэтгүүлчид Энхбаяр гэдэг хүнийг унгах гээд Элбэгээгийн тушаалийг сайн биелүүлэх юм даа

0  |  0
багын дурлал(108.235.14.175) 2013 оны 05 сарын 09

Багын найз Цолмон минь л дээр гэж бодож байна

0  |  0
noxoi(182.160.43.10) 2013 оны 05 сарын 09

HUUSH BUUNI NOHOI SETGUULCH NER ZUUSEN LALAR MIN CHI YDAJ TUUHEE SAIN UNSHIJ UZESNUU

0  |  0
mahn_hand(202.55.191.35) 2013 оны 05 сарын 09

het shudarga uaduusiin nam.ta nar manangiin olgarhud asar ih mungu erh medliin umnuus temsheed uamarsh amjiltand hvreh bolomjgvi zvgeerl tarsan ni deer

0  |  0
mongol(202.55.191.35) 2013 оны 05 сарын 09

shudarga mongol erunhiilugshuu avarsh hudalsh hulhi erunhiilugshuu shorond ni hiitsgeei

0  |  0
hun(202.126.89.210) 2013 оны 05 сарын 09

bi l law demjine

0  |  0
иргэн(182.160.34.185) 2013 оны 05 сарын 09

Хадагтай Цолмон Мэргэн гүн Гомбожавтай ямар ч холбоо байхгүй шүү. Хэрвээ ийм маягаар цаашид худлаа мэдээлэл цацваас өөрт нь муу болох байлгүй. Дээд тэнгэрээс гүнтний сүнс нэргэх байх.

0  |  0
ddddddd(119.40.98.50) 2013 оны 05 сарын 09

Bat redene gishuun arai zangaragatai ym bn ydaad obamaduulahgui

0  |  0
ddddddd(119.40.98.50) 2013 оны 05 сарын 09

Hudalch huneer yah ch ym hudlaa ug ursgaad uidaj bn

0  |  0
ZZZ(124.158.67.96) 2013 оны 05 сарын 09

TSOLMOM BOL SHULAM BAT-ERDENE BOL MAN-IIN UTSAN HVVHELDEIMAN AVARGA NERIIG N ASHIGLAJ GARGAAD DARAA N UTSAN HVVHELDEIN DVRD TOGLUULAHAA MASH SAIN MEDEJ BAIGAA

0  |  0
bi hen be...(202.72.247.249) 2013 оны 05 сарын 09

yadaj hun chanariig n bodson ch 23 huuhdiig asarch halamjilj bgaagaaraa Elbegee iluu deer ee boh n debjeegee sebtuuleed Enhbayartanguud eh orni ner toriig sebtuulj bga shuu dee

0  |  0
bi hen be...(202.72.247.249) 2013 оны 05 сарын 09

abarga suulchiin tsagaan sariin barildaanaar osohbayar abargiig yaj dabsaniig sanaj bn uu mongolchuud aa shibshigee tarij shal hudlaa barildaad l osohoo unaad l sanaa zobmoor yum bolson uuniig noyon nuruu geh uu

0  |  0
bi hen be...(202.72.247.249) 2013 оны 05 сарын 09

enhbayar tsolmon hoyor hezee eh ornoo boddog bsiin idehee uuhaa bas dahin idehee l boddog garuud biz dee

0  |  0
bi hen be...(202.72.247.249) 2013 оны 05 сарын 09

mongolchuud barag bugd nad shig l neree martsan bolotoi ternees bish tsolmon shig*****abgaigiin neriig debshuuleed bhdaa yahab dee ha ha ha

0  |  0
nuuts noyon(202.72.247.249) 2013 оны 05 сарын 09

soliormoor yum tsolmon ch tsog ch demii. elbegeegiin uil ajillagaag demjij abilgachdiig ulam hazaarlah heregtei

0  |  0
mongol hvn(202.55.191.35) 2013 оны 05 сарын 09

bi hvn chanaraa bodoj enhbauariin tald uamar hvn bna tvvndl sanalaa ugnu.

0  |  0
zochin (119.40.98.50) 2013 оны 05 сарын 09

Bat erdene gishuuniig demjih heregtei uls turiin noyon nuruutai mongol hun

0  |  0
zochin(122.201.18.134) 2013 оны 05 сарын 09

tsolmon yagaad bolokhgui gej kharin ch neg demjine shuu

0  |  0
gombo(180.235.179.130) 2013 оны 05 сарын 09

hehe hun doromjlood l estoi kommunistuud l ingedeg yum

0  |  0
Avarga Baagi(202.131.248.42) 2013 оны 05 сарын 09

avargaas busad n avah yum alga

0  |  0
1213(124.158.69.170) 2013 оны 05 сарын 09

Энэний оронд МАН-тай нэгдэн аваргыг дэмжээ Цолмоон. МАХН ч өнгөрч байна шдээ.Даргаа аварч чадахгүй байж яаж Монгол улс болон ард түмнээ аварч чадах вэ дээ Цогооо.

0  |  0
СОНГОГЧ(202.179.20.218) 2013 оны 05 сарын 09

ХЭН НЬ Ч НЭР ДЭВШЛЭЭ ГЭСЭН БААХАН ХАРААЛ ДҮҮРСЭН ГҮТГЭЛЭГ Л ЯВУУЛАХ БАЙХ ДОО. ХОЛ ЯВАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ ЮМ ДАА.

0  |  0
МАХН(202.179.13.159) 2013 оны 05 сарын 09

Ерөнхийлөгчид МАХН-аас хүн гарахгүй Иймт Д.Бат-Эрдэнийг дэмжсэн нь дээр

0  |  0
Zahchin(122.201.18.14) 2013 оны 05 сарын 09

Garaad E metiin yumnuudiin bagiig huulj hayaach

0  |  0
Top