Барилгын материалын үнийг бууруулна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 09

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Монголын залуучуудын үндэсний хороо, Монголын залуучуудын холбоотой хамтран “Залуучуудад зориулсан орон сууц” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.  Хэлэлцүүлгээр залуучуудыг орон сууцжуулах талаар төрөөс баримталж байгаа бодлого зорилт, барилгын салбарын өнөө ба ирээдүй,   тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын  талаар ярилцлаа. Хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож  “Шинэчлэлийн засгийн газраас орон сууцжуулах талаар барьж байгаа бодлогын цөм нь барилга угсралтын компаниудад орон сууц барих газрыг үнэгүй олгож, дэд бүтэц байгуулах ажилд нь дэмжлэг үзүүлээд харьцангуй хямд, чанартай орон сууцаар иргэдийг хангах явдал юм. Ийм нөхцлөөр үндэсний барилгын компаниудтай гэрээ хийж эхний 1560 айлын орон сууцны  барилгын  ажил эхэлсэн” гэлээ. Буянт-Ухаад баригдаж байгаа орон сууцны  хорооллын эхний 500 айлын сууц  11 сарын 30-нд, үлдсэн 1000 гаруй нь ирэх оны 5  сард ашиглалтад орох юм.

Ерөнхий сайд хуучнаар байшин үйлдвэрлэх комбинат нэрээр ажиллаж байсан аж ахуйн нэгжийг сэргээж, барилгын материалын үнийг бууруулснаар иргэдэд очих орон сууцны үнэ буурах боломжтой болно. Цаашлаад залуучууд болон ахмадуудад зориулсан түрээсийн орон сууцыг олон тоогоор барих бодлого барьж ажиллах юм байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тсд(202.179.10.150) 2013 оны 05 сарын 09

ман одоо болоо юм биш үү их д улаан баатар хотын их хурал хаядагаа одоо ажилаа хий

0  |  0
Top