ИЗНН-ын Үндэсний хороо маргааш хуралдах юм. Тус хурлаар ирэх заргадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд уг нам хэрхэн ажиллах, яаж оролцох талаар хэлэлцэх аж. ИЗНН-ын хувьд энэ жил АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж оролцох нь зүйтэй гэж үзсэн байна. Дөрвөн жилийн хугацаанд нам гэхээсээ илүү улс орны эрх ашгийг урдаа тавьсан Ц.Элбэгдоржийн хийсэн ажил, хэрэгжүүлж байгаа зүйлд тус намын гишүүд сэтгэл хангалуун байгаа бөгөөд энэ хэвээр ажиллах нь зүйтэй гэж үзэв.Харин ИЗНН-ын дэд дарга Я.Бат-Ялалт саяхан ажлаа өгсөн ч энэ нь намын үйл ажиллагаанд саад болохгүй хэмээн удирдлагууд нь мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 3 )
Oyun ger te1 huuhen ahiig
Yg zov bn bi namdaa ogoh vvv ardchilsan namd ogoh vv gej ih teenegelzdeg ardchialiin ijil ugsaatai namuud negdej l oroh ni zov dee
энэ нэг долигонуур далдайсан нам ч гэж дээ....шударга Элбэгдорж нь Баярцогтыг шударга бус шийдэв гэгчээр энийг нь харж байж санал егне.энэ нам шиг долдигонохгуй шуу.