УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮЗХ-ны гишүүн Б.Мөнхтуяатай цаг үеийн асуудлаар тодруулга авснаа хүргэе.
-АН-ын ҮЗХ-ны хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулсан. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихсэн байна. Намын дүрэм болон Улс төрийн намуудын тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ Ардчилсан нам тодруулсан. Манай намаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дахин нэр дэвшүүлж байгаа. АН-ын ҮЗХ-ноос гаргасан шийдвэрийг зуун хувийн саналаар дэмжиж, энэ хүний өнгөрсөн дөрвөн жилд хийж бүтээсэн үйл ажиллагааг намын зүгээс сайшааж, ахиад эхлүүлсэн энэ олон Шинэчлэлийн бодлогууд, улс орон, нийгмийн хүлээлтийг зохицуулах, ард түмний хүсэн хүлээж буй асуудлуудыг шийдэх, цааш нь үргэлжлүүлэн хийх даалгаврыг бид өгч байна.
-УИХ-ын гишүүн байсан хүнийхээ хувьд, та өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хэрхэн ажилласан гэж дүгнэж байгаа вэ?
-Зөвхөн миний хувьд гэлтгүй, намын зүгээс одоогийн Ерөнхийлөгчийг гадаад ертөнцтэй харилцаа холбоогоо сайжруулж, улс орондоо их зүйлийг хийсэн гэж дүгнэж байна. Монгол Улс дэлхийн 200 гаруй орны нэг гишүүний хувьд тэдгээр улс орнуудтай улс төр, хөгжил цэцэглэлтийн хувьд хөл зэрэгцэн явах боломжийг энэ цаг үед ихээхэн хийж бүтээсэн гэж энэ Ерөнхийлөгчийг дэмжиж байгаа. Өөрийнх нь хэлж буйгаар бол, Монгол Улс урьд нь дэлхийн бусад улс орнуудыг жишгийг харж, үлгэр дуурайлал авдаг байсан цаг өнгөрсөн. Харин ч бүр дэлхийн бусад улс орнууд Монгол Улсыг харж, монголчуудтай зөвлөлдөх ийм цаг үе ирсэн байна. Дэлхийн хэмжээний асуудлуудад Монгол Улс бүрэн эрхт орныхоо хувьд голлох үүрэгтэй оролцдог болсон нь энэ хүний хийж бүтээсэн ажлуудтай холбоотой гэж бодож байна. Мөн улс төр, нийгмийн хувьд ч гэсэн маш олон асуудлыг шийдсэн гэж дүгнэдэг. Ялангуяа өнөөгийн нийгэмд хэн бүхний сэтгэлийг зовоож буй тулгамдсан асуудлуудын нэг болох шударга бус явдлыг таслан зогсоохын төлөө Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хичээнгүйлэн ажиллаж байгаа. Хэдийгээр бид олон жилийн турш авлига, хээл хахуулийн талаар ярьж бичсэн ч энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг нь сайн олж чадаагүй хэвээр. Хууль эрхзүй, шүүх засаглалын хүрээнд энэ асуудлыг цэгцэлж чадвал шүүгчид маань шударга ёс, хүнлэг сэтгэлийг үнэлж цэгнэх, гадны ямар нэгэн хүчнээс хамааралгүй ажиллах боломжийг бий болгох юм. Өнгөрсөн сарын 15-наас эхлэн хэрэгжиж байгаа Шүүхийн шинэчлэлийн хуулийн талаар ард иргэд төдийгүй шүүх засаглалынхан ихэд талархалтай хандаж байгаа юм билээ. Үүнээс харахад нийгэм маань илааршиж, шударга ёсыг дээдэлж чадвал ард иргэдийн минь хүсэл мөрөөдөл биелнэ гэж бодож байна. Ард түмэн маань сэтгэл хангалуун амьдарч, хөгжлийн төлөөх үйлсэд хүн бүрийн гар оролцоод ирвэл улс орон маань хурдацтай хөгжинө гэж ойлгож байна.
-Аливаа асуудал сайн, муу хоёр талтай гэдэг. Энэ нийгэмд байгаа авлига, хээл хахуулийг үгүй хийхийн төлөө Ерөнхийлөгч маань нэлээд ажил зохион байгуулсан. Зарим хэсэг нь түүнийг “Өрсөлдөгчөө шоронд хийж, дарангуйллыг тогтоож байна” гэж шүүмжилж байгаа ч авлига, хүнд суртлын асуудал нэг үеэ бодвол харьцангуй багассан шүү дээ. Таны хувьд, энэ бүхнийг аль өнцгөөс нь харж байгаа вэ?
-Ер нь монголчууд бид ийм нэг түүхэн, сонин цаг үед амьдарч байна шүү дээ. Улс төрийн сонголтын хувьд монголын ард түмэн Ардчилсан намыг дэмжсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчөө Ардчилсан намаас сонгосон төдийгүй УИХ-д ч олонхи болгож чадсан. Нийслэл, аймаг, дүүргийн хувьд ч тэр, Ардчилсан намын гишүүд сонгогдсон. Ард түмнийхээ өгсөн энэ их итгэлийг хүлээсэн хүмүүс маань хичээл чармайлт гарган ажиллаж, амжилтад хүрч байна гэж ойлгож байгаа. Энэ нийгэмд авлига ямар айхтар гүн лавширсан, тэр нь ард түмний амьдралд ямар хүнд хэцүү бэрхшээл авчирсныг ганц хоёрхон компанийн жишээгээр бид мэдэж байгаа шүү дээ. Өнөөдөр тэр Баянхошуу, Шар хадны эцэст хоолгүй хонож байгаа айл өрх олон бий. Хэдэн хүүхдээ тэжээх гэж зүдэрсэн ээж “Хоолны мөнгө яаж олох вэ” хэмээн шаналж суухад хогийн цэг дээр сейф дүүрэн мөнгө хэвтэж байгаа нь ямар учиртай юм бэ. Тэр хоёр, гурван машинаар зөөгөөд барагдахгүй байгаа их мөнгө хаанаас “ургасан”, хэний халааснаас унасан хэрэг вэ. Энэ чинь өнөөх л татвар төлөгч бидний мөнгө шүү дээ. Хэдийгээр ажилгүй, аль нэгэн байгууллагад харьяалагдаагүй хүмүүс байлаа ч, тэд татвар төлөгч мөн. Өнөөдөр нэг ширхэг төмс, ганц талх худалдаж авсан мөнгөнд чинь нэмүү өртөг шингэсэн болохоор монголын бүх иргэд татвар төлөгч гэсэн үг. Тэгэхээр татвар төлөгчдийн мөнгөнөөс завшин, буруу замаар хөрөнгө босгож буй шударга бус явдлуудыг олж илрүүлэхэд өнөөдөр төр улсын ажлыг зохицуулж байгаа Ардчилсан намын үүрэг өндөр байгаа нь үнэн.
Өмнөх Засгийн газрын үед хуульч, шүүгчид маань асуудлыг зөв шийдэхэд үнэхээр хараат бус ажиллаж байсан уу гэвэл асуултын тэмдэг л үлдэх байх. Одоогийн Ерөнхийлөгч, Ардчилсан намын цаг үед хууль, шүүхийнхэн хэн нэгнээс хараат бус, өөрсдийнхөө итгэл үнэмшлээр ажиллан тухайн цаг үеийн асуудлуудыг зөв талаас нь шийдвэрлэж байгаа. Улстөрчид, эдийн засгийн бүлэглэлүүдийн дарамтанд байсан булхай луйвар, томоохон хэргүүд илэрч эхэллээ шүү дээ. МИАТ-аар жишээ аваад үзье л дээ. Яаж ч бодсон, тийм шударга бус байдлаар ажиллаж болохгүй. Энэ мэт нийгэмд байгаа шударга бус явдал, авлига, хээл хахуулын асуудлыг цэгцэлж эхэлнээр ард түмнийхээ амьдралыг сайжруулах олон боломжийг нээж байгаа. Авлигатай холбоотой хэргүүд, шударга бус замаар бий болгосон хөрөнгө, хүнд суртал гэх мэт улс орны хөгжлөөс чангааж буй олон асуудлыг шийдэж, амжилт руу урагшлах алхмуудыг бид энэ Ерөнхийлөгчийн үед харж, амьдрал дээрээ мэдэрч байна. Тийм учраас цаашид энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг Ардчилсан намаас Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид даалгасан. Энэ бол зөвхөн АН-ын ҮЗХ-ны хэдэн гишүүдийн даалгавар биш. Бусад аймаг, дүүрэгт буй төлөөллүүдийн санал гэж хэлмээр байна.
Р.Мөнгөн
Сэтгэгдэл ( 6 )
Avilga dald helbert orj arga in ulam nariissan shuu dee
harin ch******bur gazar avsan shuu dee. yamdiinhaa tender shalgaruulaltiig neg harcihaarai. tiim baij avilgagui bolloo gej yaj chadaj bnaa. bur ulaan tcaindaa garsan shuu dee
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдааEveryday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдааEveryday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдааEveryday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдааEveryday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдааEveryday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдааEveryday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдааEveryday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдааEveryday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа