УИХ дахь АН, МАН-ын бүлгийн зөрчилдөөн улам ширүүсэх шинжтэй. Хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу өгсөн гэх хэргээр УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг суудлаас нь салгаж дөнгөсөн МАН-ынхан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн асуудалтай чамлахааргүй “ноцолдсон” ч АН-ынхан цээжээрээ хамгаалаад үлдсэн. Тэгвэл энэ удаа УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалтаар ялалт байгуулсан Д.Сумьяабазарыг тангараг өргүүлэх асуудлыг МАН-ынхан нэн даруй шийдэхийг сануулж байгаа. Үүнийгээ ч тэд УИХ-ын дэд даргыг сонгох асуудалтай нь зэрэгцүүлж, АН-ынхантай шөргөөцөлдөөд авсан.
АН-ынхан ч УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт ялалт байгуулсан Д.Зоригтыг тангараг өргөх асуудлыг Д.Сумьяабазартай зэрэгцүүлээд тавьж орхилоо. Ийнхүү бие биетэйгээ барьцан, дор бүрнээ асуудлыг өөрсдийн гарт авах гэсэн улс төрийн намуудын тоглоом сүүлдээ бүр шоглоом болж хувирах шинжтэй дэг. Аль, аль нь буулт хийх бодолгүй байгаа энэ үед тэднийг “Чаддаг л юм бол барьцаад бай, манайхаан” гэж хурцлах хүмүүс ч цөөнгүй байгаа биз ээ.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 6 )
Thanks for shigrna. Always good to find a real expert.
hooe toriin ajil zogswol ard tumen yahin
sumyabazar ursuldugchuu munguur hahuulidsan bh yur n sumyabazar yamar shalguuraar ih hurald ursuldsun yum be bolovsrol bga yumu nohoi zodoonoor zodolddog l biz dee
Аль аль нь зайл.
AH davarch bn. Tegeh ym bol estoi ajiliig ni nam zogsoogood uguh heregtei.
man-yn durakuud zailaa