С.Бямбацогт: АН-ынхан хууль зөрччихөөд бидэнтэй барьцах ёсгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 10

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ийн бухимдсан бөгөөд АН-ынхан маргаан үүсгэх шалтаг хайж байна гэлээ. Тэрбээр энэ тухайгаа “Д.Сумьяабазарын хувьд ямар ч асуудалгүй учраас УИХ-ын гишүүний тангарагийг нь өргүүлэх ёстой. Д.Зоригтын хувьд, Өвөрхангайн 10 дугаар тойрогт С.Чинзориг гэдэг хүн ялсан гэдэг дээр маргаан үүсгээд байгаа. Нөхцөл байдал ийм зөрүүтэй байхад бүх асуудал нь шийдэгдэж, тангарагаа өргөх ёстой гишүүнтэй барьцуулж болохгүй шүү дээ” хэмээн ярьсан юм.

АН-ын бүлэг Д.Зоригтын булхайтай ялалтыг нуун дарагдуулж, Д.Сумьяабазартай хамт тангараг өргүүлэх гэж зүтгэж буй нь жинхэнэ хууль зөрчсөн явдал гэж үзэж байгаагаа ч нуусангүй. Харин цаадуул нь Д.Сумьябазарыг ч мөн адил будилаантай нөхөр хэмээн тодорхойлоод байгаа билээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top