УИХ дахь АН болон МАН-ын бүлэг Д.Зоригт, Д.Сумьяабазар нарын тангараг өргүүлэх асуудлаар эгээтэй л барилцаж авах дээрээ тулсан энэ үед “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн “Алтан дундаж”-ыг баримтлаад нэр цэвэр суугаа. Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн барьсан зүйлийг нарийн сайн мэдэхгүй, шүүхээс ямар шийдвэр гаргасан талаархи баримт бичиг байхгүй энэ үед АН, МАН-ын гишүүд юу хийхээ өөрсдөө шийдэх хэрэгтэй гэж үзжээ, тэд. Энэ тухайгаа ч нууж хаалгүй ярьсан бөгөөд “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Сонгуулийн ерөнхий хорооноос холбогдох бичиг баримтыг нь бүрдүүлсэн болохоор л Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаад УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх асуудлыг намын бүлгүүд оруулж ирсэн байх.
Миний хувьд, сонгогчдын сонголтоороо шийдсэн шийдсэн асуудлыг өөр хаа нэг газар засах гэж оролддогийг буруу гэж үзэж байгаа. Нөгөө талаараа бол, мөрдөж байгаа хуулиа бид ягштал баримтлах ёстой. Гэхдээ одоо хэлэлцээд байгаа асуудлаа тэд хоорондоо л яриг. Бид дундуур нь ороод юу гэхэв” хэмээн мөрөө хавчжээ.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 3 )
Ялсан талд нь гарч далдаганах гэж байгаа юм. Морь унасан толгойгїй хїн.
Hagalah chadvartai baildaa .
төрөө хавч тархиа хавч