Н.Энхбаярыг ялаас нь чөлөөлөх асуудалтай зэрэгцээд намын даргын суудлын төлөө нууцхан “дайтаж” буй МАХН-ын гишүүд эв түнжин муутайхан яваа. Эхнээсээ зарим нэг хүнээ хөөж, нам доторхи хагарал нь илэрч байгаа учир тэд нууцлаад ч хэрэггүй болох нь. Энэ нь тус намын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ сонгож чадахгүйд хүрсэн гэх хардлагыг олон нийтэд төрүүлж байгаа нь нууц биш.
Үнэхээр ч намын зүгээс хэн нэгний нэрийг дэвшүүлэхгүй байх магадлал өндөртэй хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа аж. “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэдэгчлэн МАХН-ынхан Н.Энхбаярын асуудал болон хэдэн хэсэг талцсан гишүүдийнхээ маргааныг цэгцлэх нь үүнээс ч илүү чухал гэдгийг онцолсон байж ч мэдэх юм. Юутай ч, тэд хэрхэхийг харах л үлдлээ.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 0 )