ИЗНН-ынхан Ц.Элбэгдоржийг дэмжиж ажиллах магадлалтай

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр эцсийн байдлаар тодрох гэж буй. Парламентад суудалтай намууд нэр дэвшигчээ эхнээсээ тодруулж байгаа юм. Тухайлбал МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, АН-аас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар нэр дэвшсэн бөгөөд МҮАН-ын Бүгд их хурлаар намын дарга М.Энхсайханыг нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа юм.

МАХН-ын Бага чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодруулах уу,   эсвэл аль нэг намыг дэмжиж оролцох уу гэдгээ өнөөдөр шийдвэрлэнэ. Тус намын хувьд   МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ юмуу эс бөгөөс хамтарч Засгийн газар барьж буй АН-аас нэр дэвшигч одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжиж оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

ИЗНН-ын Үндэсний хороо өнөөдөр хуралдах бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж байгаа Ц.Элбэгдоржийг дахин дэмжиж оролцох  шийдвэрийг гаргах юм байна. Гэхдээ ИЗНН-аас нэр дэвшигчийн мөрийн  хөтөлбөрт өөрсдийн зүгээс тодорхой зарим нэг хэд хэдэн зүйлийг мөрийн хөтөлбөрт нь тусгуулах нөхцөл саналаа хүргүүлсэн бөгөөд, тэрхүү саналыг нь нэр дэвшигч Ц.Элбэгдорж зөвшөөрч хүлээн авсан гэнэ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(199.182.68.33) 2014 оны 06 сарын 21

If I were a Teenage Mutant Ninja Turtle, now I”d say ”Kwnobuaga, dude!”

0  |  0
sandasg(49.0.200.19) 2013 оны 05 сарын 10

iznn gedeg chine Oyuniig toirson heden hun l bdag shuu dee demjlee gehed 500 hun l bgaa biz

0  |  0
Top