Хойд Солонгост Батлан хамгаалах яамны нэр бүхий генералууд шалгагдаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 10

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлсэн. Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хойд Солонгост Батлан хамгаалах яамны нэр бүхий генералууд шалгагдаж байгаа. Тэднийг онгоцонд сэлбэг хэрэгсэл буюу зэвсэг зарах гэж байхад нь саатуулан шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ нь терроризмтэй холбоотой хэрэг. Манай улс дотооддоо биш ч гэсэн гадна ийм үйлдэл хийж явна. Эдгээр нэр бүхий генералуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэв. Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй генералуудын нэрийг нь нууцалж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top