С.Чинзориг: Д.Зоригтыг тангараг өргүүлбэл би ямар боож үхэлтэй биш

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 10

УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт нэр дэвшсэн Д.Зоригт, С.Чинзориг нарын асуудал одоо хэр нь олны анхаарлыг татаж байгаа. Д.Зоригтыг ялалт байгуулсан хэмээн мэдэгдэж, УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхээр зүтгэж буй АН-ынханд голдоо ортол гомдсон С.Чинзориг ч дуугүй суухыг хүссэнгүй. Тэрбээр сонгуулийн сурталчилгаанд насанд хүрээгүй хүүхдийг хөлсөөр ажиллуулсан гэх асуудлыг эрс үгүйсгэж байгаа бөгөөд “Ардчилсан намынхан арай ч ийм дээрэм хийхгүй байлгүй дээ. Шүүхийн бүх шийдвэр, оролцсон хүмүүсийн нэр бүхий баримт нь надад байна. Төр, шүүх иргэндээ ингэж хатуурхаж болохгүй болов уу. Хариуцагч, эсвэл гуравдагч этгээдээр шүүх хуралд оролцохгүй, давж заалдах ч эрхгүй юм бол би Монгол Улсын иргэн мөн үү, биш үү. Нөгөө талаар, шүүх мэтгэлцээний зарчмаар асуудлыг шийдэх ёстой. Эсвэл намайг оролцуулбал үнэнийг хэлчихнэ гэж айсан ч юмуу” хэмээн бухимдаж явна.

Мөн өөрийг нь буруутгасан хэвээр хандаж “Д.Зоригтыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлчихвэл яах вэ” гэсэн асуултад “Би одоо яах ч юм билээ. Ямар боож үхэлтэй биш” гэж хэгжүүрхсэн байна.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z.Enkhbold(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

khun gutgej deerelkhej bhaa bolimoor l bna daa

1  |  0
Z.Enkhbold(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

khun gutgej deerelkhej bhaa bolimoor l bna daa

1  |  0
AN ichmeer bna aaaa(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

AN uneheer ichmeer yum. Bur ichikhgui sonin yum aaaaaaa....

1  |  0
zochin(122.201.18.7) 2025 оны 03 сарын 13

heleh ug ch alga. uneheer arai ch dee. AN Elbegeeteigee odoo bulshligdlaa

1  |  0
иргэн(182.160.17.96) 2025 оны 03 сарын 13

Хөөрхий Чинзориг МАН-д л жийгдлээ гэж ойлгож байна. МАН Увсын хоёрыг татуулахгүйн тулд л АН-тай тохироо хийчэв бололтой.

1  |  0
тийш дээ(202.70.46.202) 2025 оны 03 сарын 13

АН-ынхан хүнийг хэлэх ч үггүй болгож б.на доооо. Тэгж байгаад АН-с конгрессын гишүүн тодрох юум биш биз. Та юу гэж бодож б.на

1  |  0
Top