НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮДИЙН ХУРАЛДААН
5 дугаар сарын 13-ны Даваа гарагт
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН”-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН
05 дугаар сарын 13-ны Даваа гарагт
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд
Маршалын албаны тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан 10.30 цагаас 334 тоот өрөөнд;
Цагдаагийн албаны тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан 11.30 цагаас 334 тоот өрөөнд;
Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;
Хилийн боомтын тухай болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцэх бэлтгэл хангах, Байнгын хорооноос гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд;
Төрийн албаны зөвлөл дээр зарим хуулийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд; Үнэт цаасны зах зээлийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд.
05 дугаар сарын 14-ний Мягмар гарагт
Дорноговь, Сүхбаатар аймгийн нутагт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийж буй байдалд хуулийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд
“Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд
05 дугаар сарын 15-ны Лхагва гарагт
Нийслэл хотын хүн амын хэт төвлөрөлттэй холбогдуулан төрийн захиргааны төв байгууллагуудыг дагуул хотуудад нүүлгэн шилжүүлэх, дагуул хот байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын тооцоо хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд.
05 дугаар сарын 16-ны Пүрэв гарагт
Газрын геодези, зураг зүйн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд.
Жич:- Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооноос хамтран зохион байгуулах Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлийн талаар нээлттэй хэлэлцүүлэг 2013 оны 05 дугаар сарын 13-ны Даваа гарагийн 14.00 цагаас “Б” танхимд;
-Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд Нутгийн өөрөө удирдах байгууллагын болон Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төвийн ажилтай Төв аймагт 2013 оны 05 дугаар сарын 14-ний Мягмар гарагийн 10.00 цагт танилцах;
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулах Газрын тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг 2013 оны 05 дугаар сарын 14-ний Мягмар гарагийн 14.00 цагаас “Б” танхимд.
ГУРАВ. БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРООДЫН ХУРАЛДААН
05 дугаар сарын 13-ны Даваа гарагт
1. Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимдХэлэлцэх асуудал
Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны 2013 онд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай.
05 дугаар сарын 14-ний Мягмар гарагт:
1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Үнэт цаасны зах зээлийн тухай /Шинэчилсэн найруулга/, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны үйл ажиллагааны тайлан;
Улсын төсвийн болон Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлын явц, байдлын талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын мэдээлэл сонсох;
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;
Ажлын хэсэг байгуулах тухай асуудал.
2. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Үнэт цаасны зах зээлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
“Оюу толгой ХХК 2012, 2013 оны 1 дүгээр улирлын байдлаар Улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдалтай танилцаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл.
3. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Үнэт цаасны зах зээлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;
“Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл.
4. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх/;
Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар болон Консулын газрыг гадаадын зарим улсад нээн ажиллуулах тухай саналыг зөвшилцөх.
05 дугаар сарын 15-ны Лхагва гарагт:
1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл.
2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Импортын мод, модон материалын талаар баримталж байгаа бодлого, арга хэмжээ нь Монгол Улсын ойн нөөцийг хамгаалахад үзүүлэх нөлөөллийн талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны мэдээлэл сонсох; Импортын барилгын модон материалыг нийлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы мэдээлэл сонсох.
ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ
05 ДУГААР САРЫН 16, 17-НЫ ӨДӨР /Пүрэв, БААСАН ГАРАГ/-ИЙН
НЭГДСЭН ХУРАЛДААН:
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 02 дугаар дүгнэлт;
Үнэт цаасны зах зээлийн тухай /Шинэчилсэн найруулга/, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газраас 2012.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: 1.5 тэрбум америк долларын Засгийн газрын үнэт цаасны зарцуулалтын талаар.
Сэтгэгдэл ( 0 )