Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сэтгэцийг шалгажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 13

Монгол Улсын  Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх  хүрээнд сонгуулийн бэлтгэл  ажлыг цаг хугацаанд нь хангаж байна гэж

СЕХ-ноос мэдээллээ. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод сум, дүүрэгт сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө буюу 2013 оны 5 дугаар сарын 12-ноос өмнө байгуулаад байна. Улс төрийн намуудын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажил дуусаад байна.

Эмнэлгийн төрөл бүрийн мэргэжлийн туршлагатай эмч мэргэжилтнээс бүрдсэн эмнэлгийн комисс байгуулагдаж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг үзлэгт хамруулаад байна.

Үзлэгээр  нэр дэвшигч  Ц.Элбэгдорж, Б.Бат-эрдэнэ, Н.Удвал нар нь тус тус мэдрэл, сэтгэц, эрхтэн тогтолцооны эмгэг өөрчлөлтгүй, эрүүл байна гэсэн дүгнэлтийг тус комисс гаргажээ. Энэ дүгнэлтээ өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hehe(202.70.43.10) 2013 оны 05 сарын 14

ene UDval avgai bas uy ve

0  |  0
zochin(122.201.18.149) 2013 оны 05 сарын 13

Elbeg eruul baina gej uu???????????????????

0  |  0
sandag(49.0.201.168) 2013 оны 05 сарын 13

hachin yumaa ?? tegeed Elbegdorj Udval 2 eruul bna gej uu??

0  |  0
Top