Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хүний эрх, ардчилсан байгууллагуудын албаныхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах гэж байгаа аж. Түүнчлэн Украины Байнгын төлөөлөгчөөр ахлуулсан Илтгэгчдийн багийг Монгол Улсад илгээх талаар ярилцаж буйг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер Гадаад харилцааны сайд Л.Болдод дуулгалаа.
Түүнчлэн ЕАБХАБ-ын төлөөллийг Улаанбаатарт нээх асуудал нээлттэй байгаа бөгөөд хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг, хамтын ажиллагааны хамрах хүрээгээр тайлан илтгэл боловсруулдаг төлөөлөл байх боломжтой хэмээн саналаа хэлжээ.
Харин Сайд Л.Болд, Монголд төвтэй ЕАБХАБ-ын төлөөлөл байгуулагдвал бүс нутгийн яриа хэлэлцээнд гүүр болох боломжтойг онцолжээ. Манай улс өмнө нь Япон, Хойд Солонгосын уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулсан бөгөөд Зүүн хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын хэлэлцээг эхлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргаад байгааг ч хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )