Байнгын хороод хуралдана

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 15

Өнөөдөр төрийн ордонд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд хуралдах юм. Хуралдаанаараа "“Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ.

“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл." хоёр асуудлыг хэлэлцэнэ.

Харин  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд хуралдах бөгөөд БОНХСайд С.Оюун болон БХБ-ын сайд Ц.Баярсайхан нарын мэдээллийг сонсоно.

Тодруулбал Импортын мод, модон материалын талаар баримталж байгаа бодлого, арга хэмжээ нь Монгол Улсын ойн нөөцийг хамгаалахад үзүүлэх нөлөөллийн талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны мэдээлэл сонсох, Импортын барилгын модон материалыг нийлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы мэдээлэл сонсох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top