Эх орноосоо урвасан элчин сайд асан К.Сайрааны хэргийг ТЕГ шалгаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 15

УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан К.Сайрааныг эх орноосоо урвасан гэх үндэслэлээр ТЕГ шалгаж эхэллээ. Одоогоос жилийн өмнө К.Сайрааныг Казахстаны нууц тагнуул байж болзошгүй хэмээн гадаадын хэвлэл мэдээллийг үндэслэн шуугисан. Тухайн үед Элчин сайдаар Кувейтэд ажиллаж байсан тэрбээр үүнийг няцааж, огт үндэслэлгүй худал мэдээлэл хэмээн мэдэгдсэн. Гэвч ТЕГ Эрүүгийн хуулийн 79 буюу Эх орноосоо урвасан гэсэн зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг сэргээн шалгаж эхэлснийг албаны эх сурвалж мэдээллээ.

 Тагнуул гэх дуулианыг эргэн сануулвал, өнгөрсөн жил today.kzk гэх орос хэл дээр гардаг сайтад “Казахстаны тагнуулын “Барлау” албаны “В” газрын туршуулуудын талаархи нууц мэдээлэл” гэсэн нэртэй материал тавигдсан байна. Уг материалд Казахстанаас гадны улс орнуудад байх нууц албаны ажилтнуудын овог нэр, аль улсын иргэн болох, ямар чиглэлд ажилладаг гэхчлэн товч анкет нь бичигдсэн байсан ажээ. Нууц ажилтнуудын тухай тодорхойлолтыг Бүгд найрамдах Казахстан улсын КНБ-ийн “Барлау” албаны “В” газрын орлогч дарга, дэд хурандаа Е.Тастанбеков гэгч гаргаж, гарын үсэг зурсан байжээ. Тэрхүү материалд дурьдагдсан Кувейт Улсад суух дөрвөн туршуулын нэгнийх нь овог нэр, төрсөн газар усаар нь хөөж үзвэл Монголын Элчин сайд К.Сайраан болж таарсан. Уг тодорхойлолтод “Нууц нэр нь Алтай. Жинхэнэ нэр нь Сайраан Кадыр. 1955 онд төрсөн, Монгол Улсын иргэн, Казак. Кувейт Улсад суух Элчин сайд. ПР-ийн шугамаар ашиглагдаж байдаг. Байгаа орондоо өргөн хэмжээний харилцаа холбоотой” хэмээн бичсэн байжээ.
Үүнтэй холбогдуулан ГХЯ-аас хэд хэдэн удаа түүнийг эх орондоо ирэхийг дуудсан ч ирээгүй юм. Харин энэ мэдээлэл намжиж, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд шинээр томилогдсонтой холбогдуулан К.Сайраан энэ хавар эх орондоо иржээ. Одоогоор тэрбээр өөрт үүсгэсэн эрүүгийн хэргийг мэдэж байгаа бөгөөд мэс засалд орох шаардлагатай гэсэн эмчийн тодорхойлолтоор Герман руу батлан даалтаар яваад хэдхэн хоногийн өмнө Монголд буцан ирсэн байна. Гэхдээ энэ удаагийн ТЕГ-т шалгадаж байгаа хэрэг “Казакстаны тагнуул” мөн эсэхээс гадна Элчин сайдаар ажиллаж байх хугацаан дахь хамаарч байсан улс орнуудынх нь холбогдох хүмүүсээс гаргаж буй гомдол, мэдээллүүдийг ч шалгах юм байна.Ямартай ч сүүлийн үед ТЕГ-хан эх орноосоо урвасан гэх хэд хэдэн хэргийг илрүүлэн шалгаж, зарим нь эхнээсээ шүүхээр тогтоогдон ял шийтгэлээ хүлээж буй. Харин Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтны холбогдсон энэ хэрэг анхных юм. 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.89.214) 2013 оны 05 сарын 18

Sairaaniig Kuwaited elchin said baikh yed mash ikh zuil khiij bolokh baisniig ter zogsooson

0  |  0
Зочин(103.11.192.34) 2013 оны 05 сарын 17

Нэг хариуцлагагүй нөхрөөс болж бүх казахуудыг ингэж доромжилж болохгүй байх. Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа олон сайхан казах иргэд бий. Казах гэхээс илүү АН-ын боловсон хүчин гэж хэлмээр байна. Куланда мөн адил. Ардын намын боловсон хүчнүүд шударга сайн ажиллаж байгаа биздээ. Энэ томилгоог Элбэгээ өөрөө хийсэн шүү дээ

0  |  0
сараа(203.91.118.156) 2013 оны 05 сарын 16

Монголулсын харьяатаас гарчихаад монголд төрийн өндөр албан тушаалд ажиллаж буй хүн олон бна

0  |  0
сараа(203.91.118.156) 2013 оны 05 сарын 16

Итгэж болохгүй олон хүн байна монголчуудаа казакууд маш аюултай улс зугууч долгинуур

0  |  0
зочин(202.21.116.2) 2013 оны 05 сарын 16

Ажлаа сайн хийгээч малуудаа. Монголоор дүүрэн солонгосын тагнуул байгаа ш дээ

0  |  0
зочин(202.21.116.2) 2013 оны 05 сарын 16

Ажлаа сайн хийгээч малуудаа. Монголоор дүүрэн солонгосын тагнуул байгаа ш дээ

0  |  0
zochin(203.91.117.4) 2013 оны 05 сарын 16

Elbegdorjiin hiij baigaa ajil

0  |  0
zochin(203.91.117.4) 2013 оны 05 сарын 16

Elbegdorjiin hiij baigaa ajil

0  |  0
zochin(203.91.117.4) 2013 оны 05 сарын 16

Elbegdorjiin hiij baigaa ajil

0  |  0
zochin(203.91.117.4) 2013 оны 05 сарын 16

Elbegdorjiin hiij baigaa ajil

0  |  0
Zochin(174.62.239.230) 2013 оны 05 сарын 16

AH -iih yum chin yah ch ugui eee....

0  |  0
өө(203.194.116.123) 2013 оны 05 сарын 16

Муусайн хасагуудыг хөөж гаргавал таарна

0  |  0
zochin(122.201.18.164) 2013 оны 05 сарын 15

man-yn durak biz dee

0  |  0
ббббб(122.201.18.162) 2013 оны 05 сарын 15

Итгэж болохгүй юм даа. Бас Куланда гэдэг хүн байна.

0  |  0
amidral dyyslaa(203.194.114.133) 2013 оны 05 сарын 15

ene arxiiig boliylaachee 1 hvn arxi yysnii tsaan heden hvn shanlaj amidralaarai hoxirch bna arxiig boliylaachee

0  |  0
Huh mongol(122.201.18.137) 2013 оны 05 сарын 15

Hasaguudad itgej bolohgui gwj heleed bgaa shuu...hunii tus meddeggui hogiin boratuud!!!

0  |  0
hi(202.179.11.238) 2013 оны 05 сарын 15

ajilaa hiij bgaa neg huniig ch bolov uu amar taivan bailgaach. ner tord n haldah heregggui shuu..

0  |  0
hi(202.179.11.238) 2013 оны 05 сарын 15

ajilaa hiij bgaa neg huniig ch bolov uu amar taivan bailgaach. ner tord n haldah heregggui shuu..

0  |  0
xexexe(180.149.97.238) 2013 оны 05 сарын 15

xexexe xogjiltei yumaa yug ni tagnaxavdee. kazakstan uls chn xamaagui xogjiltei uls oron shuu dee. baij bolomguii asuudal

0  |  0
Top